Эх оронгүй үндэстэн буюу цыганууд чухам хаанаас үүссэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Судлаачдын хувьд цыганууд тайлагдашгүй оньсого л гэсэн үг. Дэлхийн өнцөг булан бүрт аж төрдөг мөртлөө  онцгойлон заяасан эх оронгүй.  Өөрийн гэсэн сүлд дуулал туг далбаатай хэдий ч тусгайлан байгуулсан улсгүй.  Үндэсний бичиг үсэггүй боловч давтагдашгүй гайхалтай өвөрмөц соёлтой. Хэрэн хэссэн тэнэмэл амьдралтай ч  өнөр өтгөн гэр бүлтэй.  Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилгүй ч хоол хүнс эд мөнгөөр дутагдаад байдаггүй.  Хаа явсан газраа ад үзэгдэж байвч сэтгэл санаагаар унадаггүй. 

Гэрэлтэн гялалзсан нүдтэй, өтгөн буржгар хар үстэй, цоглог сэргэлэн тэд суурьшсан газрынхаа хүмүүстэй нөхөрлөөд байдаггүй ч тэдэнд дайсагнадаггүй. Ийм л нэг ойлгоход бэрх, зоргоороо амьдарч ирсэн хүмүүсийн тухай элдвээр ярьж, янз бүрээр таамаглал дэвшүүлж иржээ.  “Цыган” гэдэг үг нь “ хэнд ч үл хамаарах хүмүүс” гэсэн утгатай “ацийганист” гэдэг грек үгнээс үүдэлтэй аж.  1427 оны наймдугаар сарын 16-нд Парис хотын төв хаалганы ойролцоо наранд гандаж  борлосон царайтай, хурц тод өнгийн хувцастай 12 хүн ирсэн байсан гэж түүхэнд тэмдэглэжээ.  Тэдний өмссөн зүүсэн биеэ авч яваа байдал нь  ямар ч  хүний анхаарлыг татахуйц байсан тул тэр өдрийн тухай хэн нэгэн ийн тэмдэглэн бичсэн бололтой юм. Урилгагүй “зочид” холын зам туулан аяншиж ядарсан шинжгүй харин ч эсрэгээрээ дуулж хуурдан хөгжилдөж байжээ. Зарим нь хүний гарын алгыг харан мэргэлж байж. Анхандаа хүмүүс  тэдэнд найрсаг хандан хаанаас ирснийг сонирхон ганц хоёр үг сольж байтал нэгэн баян эрхмийн түрийвч алга болж , хэрэг бишдсэн гэдэг. Хэтэвч алга болсон сургаар шинэхэн гийчид гэнэт гарч ирсэн шигээ гэнэт яваад өгчээ.  Энэ үеэс  европынхон цыгануудыг сонирхон судалж эхэлсэн байна. Зарим нь тэднийг эрт нэгэн цагт өндөр хөгжилтэй, гайхалтай соёл иргэншилтэй байсан боловч мөхөж устсан  гаригаас үлдсэн  хүмүүс байж болзошгүй гэдэг.  Хэрэв тийм бол тэд ер бусын удамтай байж болно хэмээдэг.

Түүхийн эх сурвалжаас үзвэл, YI  зууны үед Энэтхэгийн доод давхрагын дуулж хөгжимдөхдөө гарамгай 1000-гаад хүн Перст очиж суурьшжээ. Тухайн үеийн заншлаар Энэтхэгийн дээд давхрагын эрх мэдэл бүхий нэгэн захирагч  Персийн эзэн хаанд тэднийг бэлэг болгон өгсөн ч байж магадгүй юм.  Хожим нь авьяастай, авхаалжтай тэр хүмүүс хааны ордны хөгжимчин, дуучин болсныг хэн байг гэхэв.  Юутай ч, 1970-аад оны үеэс цыгануудын өвгө дээдэс нь Энэтхэгээс Перс рүү  нүүсэн дээрх 1000 хүнийн дундаас гарчээ.  Тэд Перст 400 жил нутагласны эцэст тэндээсээ нүүн хожим нь дэлхийгээр нэг тарсан гэж судлаачид үздэг болжээ. Гэхдээ тэднийг  өрнө дорнын цыган гэж хоёр хуваадаг. Нэг хэсэг нь  Персээс гараад тэнэсээр яваад Византын эзэнт гүрэн буюу зүүн Ромын эзэнт гүрэнд очиж суурьшжээ. Тэднийг европын цыганы удам гэдэг. XIX- XX зууны үед Азид очсон баруун европынхон өөрсдийнх нь цыгантай гадна төрхөөрөө төдийгүй уламжлал зан заншил, эрхэлж ирсэн ажлаараа төстэй хүмүүс байгааг ажиглан судалж тэднийг “дорнын” цыган хэмээн нэрлэдэг болжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуу(202.9.40.68) 2025 оны 03 сарын 13

Монгол үндэстэн дарагийн циган болох л дутуу байна даа

1  |  0
Itgel(192.82.76.252) 2025 оны 03 сарын 13

Rumind tsiganii vant uls bdag gej sons son.Bur barimtat kino bdag.

1  |  0
huurch(64.119.25.217) 2025 оны 03 сарын 13

TSIGANUUD HOVS ASHIGLAJ ZALIDDAG

1  |  0
urt tsagaand merge (64.119.25.217) 2025 оны 03 сарын 13

TSIGAN HOZRIIN MERGE 4 OOS ILUU ASUULT ASUUHGUI GEJ HELDEG N 4 TOOG BILEGSHEEDEG BAIH

1  |  0
lord(64.119.25.217) 2025 оны 03 сарын 13

MANAI ERINII PATEN GARIG SONOOD HAR GARIGIINHAN DELHIID IRJ TEHNOLOGIO GEEJ SUURSHSAN TUUH BAIDAG TEDNII UR SAD BAIH TER TUUH SOYL IRGENSHLIIN UUSEL NOMOND BII

1  |  0
5(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

enethegchuud..

1  |  0
Монгол (202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Монголд ирж суурьшаагүй нь бидэндээ өлзийтэй.

1  |  0
мгл(43.242.243.107) 2025 оны 03 сарын 13

Монгол домгоор бол Цыганууд хүний гарын хээ унших хөзөр болон шилэн бөмбөлгөөр мэргэлэх чадвартай байдаг шалтгаан Шамбалын орноос хөөгдсөн хүмүүс гэдэг юм

1  |  0
Top