Саяхан you tube-д Исламын террорист бүлэглэлээс гаргасан суртал ухуулгын видео цацагдсан байна. Тодруулбал, өнгөрөгч оны 10 дугаар сард тусгай хүчний 11 цэрэг Нигерт ИУ-ын алан хядагчдын отолтод орсон байна. Улмаар дөрвөн цэрэг амиа алджээ. Амь үрэгдсэн нэг цэргийнх нь шлем дээрх камерын бичлэгийг алан хядагч нар youtube-д байршуулсанаар тус явдлын тухай хүмүүс мэдсэн байна.
Амиа алдсан цэргүүдийг Брайан Хар, Иеремиа Жонсон, Ла Давид Жонсон, Дустин Райт гэдэг байжээ. Энэ тухай мэдээг CBS News-ээр олон нийтэд түгээжээ. Алан хядагчдын интернетэд байршуулсан бичлэгийг устгасан байна.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )