Таканоива сумодоо эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандоржийн толгойд гэмтэл учруулсан хэрэг олны анхаарлын төвд нэг хэсэг байсан юм. Улмаар Харумафүжи Д.Бямбадорж хийсэн хэрэгтээ уучлалт гуйн, ояката /багш/  Исэгахамагийн хамт зодог тайлах болсноо мэдэгдэж байсан. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм.

Тэгвэл Хаврын башё эхлэх гэж байгаатай холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлжээЭдгээр мэдээллүүд дунд манай монгол бөх Таканоивагийн тухай мэдээллүүд цуварч байгаа аж. Түүний ояаката /багш/ Таканохана телевиз, сонинд ярилцлага өгөхгүй байсан юм. Гэсэн хэдий ч ояаката  Таканохана өөрсдийн дэвжээний ивээн тэтгэгч нарын уулзалтад “Хаврын башёд Таканоива сумодоо иргэн ирж барилдах болсон тухай зарлажээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор мэдэгдэл хийхгүй байгаад сэтгүүлч нар гайхширч байгаа аж. ТВS телевизийн БИБИТО өглөөний хөтөлбөрийн хөтлөгч Кокүбүн Тайчи хэлэхдээ "Ямарч байсан гуравдугаар сарын 11 нээс Осакад эхлэх башёд Таканоива барилдах нь байна. Түүний хэрхэн барилдахыг бүгдээрээ тэсэн ядан хүлээцгээе" гэжээ.

Энэ удаагийн башёд Кисэно Сато ёкозуна амралт авч байгаа аж. Тэрбээр 6 дахь башёдоо зүүн хөлний өвдөг нь гэмтэлтэй учир амарч байгаа юм байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huyag(202.9.40.21) 2025 оны 03 сарын 13

Amagiin orond irj bgaa yum bizdee 5dabahuu

1  |  0
Top