Жоншны нөөцийг хятадуудад өгчихсөн юм биш биз

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Дорноговь аймгийн Хар айраг сумын эрхэлсэн ажилгүй иргэд бүгдээрээ шахам гар аргаар жонш олборлож амьдралаа залгуулж ирсэн түүхтэй. Гэтэл өнгөрөгч оноос УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан орон нутгийн удирдлагуудтай хамтран гар аргаар жонш олборлох ажлыг зогсоож хориглосон байдаг. Тус сумын Цагаан дэл хэмээх газарт жоншны асар их нөөц байдаг бөгөөд энд гол төлөв олборлолт явуулдгийг ийнхүү хаасан гэдэг. Харин өдгөө энэхүү олборлолтыг хориглосон газар хятадууд ирээд байгааг орон нутгийн иргэд дуулгалаа. Тэгэхээр Орон нутгийн иргэдэд хориг тавьсан хэрнээ хятадууд ирээд олборлолт явуулахаар зэхэж байгааг юу гэж ойлгох вэ. Иргэдээс харамлаж хаасан байтал хятадууд орж ирээд байгаа нь иргэдийг хардахад хүргэж байна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoortsog(64.119.25.217) 2025 оны 03 сарын 13

zuvshde hardaad bai

1  |  0
Top