Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэн дуучин М.Бямбажав энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “ub палас”-т “Хайртай шүү, ээжээ” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Хоёр өдрийн тоглолт үзэгчдээр дүүрэн байжээ. Мөн дуучны гэргийн төрсөн өдөр нь таарсан гэнэ. Тэрбээр, гэргийдээ Хайнаньд аялах эрхийн бичиг бэлэглэжээ. Дуучин тоглолтынхоо үеэр хамгийн өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан аж. Түүний төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхан шинэхэн гавьяатдаа 88 хонь бэлэглэсэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )