Оросын цэргийн онгоц осолдож, 32 хүн амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Оросын цэргийн онгоц Ливийн газар нутагт осолджээ. Үүний улмаас хөлөг дээр байсан 32 хүн бүгд амь насаа алдсан гэж Оросын мэдээллийн агентлаг дамжууллаа.

Латакия муж дахь Хмеймум агаарын баазын ойролцоо болсон уг осолд 26 зорчигч болоод хөлгийн багийн зургаан гишүүн амь үрэгдсэн байна. Харин Оросын батлан хамгаалах яам мэдээлэхдээ, техникийн асуудлаас үүдэж онгоц осолдсон байж болзошгүй гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хмеймум дахь агаарын баазад очсоны дараа тус улс Хмеймум агаарын баазаас цэргүүдээ татан гаргана гэдгээ мэдэгдсэн юм.

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top