Сүүлийн үед гоо сайхны олон төрлийн брэндийн бүтээгдэхүүн Монголд орж ирээд байгаа билээ. Гэвч тэдгээр бүтээгдэхүүн дундаас арьсандаа бүрэн тохирсон бүтээгдэхүүн олох нь тийм ч хялбар биш юм. Тэгвэл Монголд албан ёсоор дэлхийд таашаагдсан “Ovaco” брэндийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлсэн байна. Тус брэндийн бүтээгдэхүүн нь Монголд худалдаалагдаж эхэлсэн даруйдаа өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчдийг бий болгоод байгаа юм. “Ovaco” брэндийн Монгол дахь төлөөлөгч Ц.Дэжээтэй ярилцлаа.
- Яагаад заавал “Ovaco” брэндийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх болсон бэ?
- Ярилцлагыг маань уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. “Ovaco” брэндийг Монголд оруулж ирэхээсээ өмнө Япон, Солонгос гэх мэт олон орны брэндийн бүтээгдэхүүнд судалгаа хийсэн. Улмаар Монгол орны эрс тэс уур амьсгал болон эмэгтэйчүүдийн маань арьсанд хамгийн сайн тохирох ямар бүтээгдэхүүн байгааг “Эрүүл мэндийн клиник”-тэй хамтарч судалсан. “Ovaco” брэндийн бүтээгдэхүүнийг дөрвөн сарын турш эмэгтэйчүүддээ хэрэглүүлэхэд үр дүн маш сайн байсан. Тиймээс ч “Ovaco” брэндийг сонгон худалдаанд гаргасан.
- Ovaco брэнд нь дэлхийд танигдсан брэнд гэгддэг. Ялангуяа бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Энэ тухайд?
- Тийм. “Ovaco” брэндийг дэлхийд цор ганц гэж хэлж болно. Серум дээр суурилснаараа тун онцлог. Бусад брэндийн бүтээгдэхүүнд 2-7 ширхэг серум агуулагдсан байдаг. Харин “Ovaco” брэндийн бүтээгдэхүүний хувьд тухайн арьсанд тохирсон бүх төрлийн серумыг санал болгодог ба 50 гаруй төрлийн серумтэй гэдгээрээ давуу талтай. Албан ёсоор дэлхийн 18 оронд салбартай. Бусад гоо сайхны бүтээгдэхүүн нь холимог, хуурай арьсных гэх мэт олон төрөл байдаг. Харин манай “Ovaco” брэнд нь тийм төрлийн арьсанд зориулсан бүтээгдэхүүн гэж байдаггүй. Тухайн хүнд ямар асуудал байгаа түүнийг нь бүрэн шийдэж чадах бүтээгдэхүүнийг бид санал болгодог. Тухайлбал, зөвхөн нүдний тухайд гэхэд нүдний доод үрчлээ, инээснээс үүсэх үрчлээ, зовхины үрчлээ, насжилтаас үүссэн, унжсан үрчлээ гэх мэт үрчлээ байдаг. Энэ бүгдэг нь тохирсон олон төрлийн бүтээгдэхүүн бий. Мөн чийгшүүлэх үйлчилгээтэй серум, сэвхний серум, нүхжилтэд зориулсан серум гэх мэт ямар асуудал байна түүнд нь зориулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Гэхдээ ихэнх бүтээгдэхүүн маань бүх төрлийн арьсанд тохирдог юм.
- “Ovaco” брэндийн бүтээгдэхүүн нь ямарч химийн найрлагагүй гэж сонсож байсан юм байна?
- Тийм. Ямар ч химийн найрлагагүй 100 хувь байгалийн гаралтай гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс давуу талтай. Тиймээс ч манайд нарны тос, гуужуулах бүтээгдэхүүн байдаггүй. Учир нь нарны тос, гуужуулах бүтээгдэхүүнд заавал химийн найрлага орсон байдаг. Бүтээгдэхүүн маань 100 хувь байгалийн гаралтай болохоор эрэлт ихтэй. “Sonimedia” компани энэ жил 100 хувь байгалийн гаралтай нарны тос, гуужуулагч гаргах зорилготой байгаа.
- “Ovaco” брэндэд ямар ямар төрлийн бүтээгдэхүүн багтдаг вэ?
- Азиудын дунд сэт хэрэглэх сонирхол их байдаг. Нэг сэт-д гэхэд үрчлээний эсрэг бүтээгдэхүүн, чийгшүүлэх бүтээгдэхүүн багтсан байдаг. Тэгвэл үрчлээтэй, сэвхтэй, хуурайшилт гэх мэт олон асуудалтай хүн ганцхан сэт бүтээгдэхүүнээр бүгдийг арилгаж чаддаггүй. Тэгвэл манайхаас тухайн хүнд ямар асуудал байна түүндээ тохирсон бүтээгдэхүүнийг сонгож нэг сэт болгож өгдөг. Манайд таван төрлийн тонер байдаг. Батга, сэвх гэх мэт төрлийн тонероос хэрэглэгчид сонголтоо хийнэ. Үүний дараагаар үрчлээний эсрэг болон чийгшүүлэх үйлчилгээтэй серумээс сонголтоо хийх юм. Тэжээлийн тос гэхэд 6 төрөл байдаг. Бүтээгдэхүүн бүр янз бүрийн граммын савлагаатай байгаа болохоор хэрэглэгчид маань хэрэглээндээ тохируулан авах боломжтой. Өөрөөр хэлбэл комныхоо бүтээгдэхүүнийг өөрөө сонгох боломжтой гэсэн үг. Гэхдээ зарим хүмүүс арьсаа бүрэн тодорхойлоогүйгээс болж буруу бүтээгдэхүүн сонгох тохиолдол байдаг. Тиймээс бид maxmall болон их дэлгүүрийн салбар дээрээ арьс оношлогооны аппарат суурилуулсан. Манайхаас худалдан авалт хийсэн тохиолдолд үнэ төлбөргүй арьсыг нь тодорхойлж өгч байгаа. Хэрэв худалдан авалт хийгээгүй бол 5000 төгрөгөөр арьсаа тодорхойлуулж болно. Үүний шалтгаан нь арьсыг тодорхойлоход 3 төрлийн чип ашигладаг юм.

- Танай брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүн олонд нэлээн таашаагдсан байдаг?
- Манайх албан ёсны гэрчилгээгээрээ “Sonimedia” компаниас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Компаниас бидэнд маш чанга хатуу шаардлага тавьдаг. Ялангуяа өвлийн улиралд бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд зориулалтын хөргүүртэй чингэлэгт тээвэрлэнэ. Бид тээвэрлэлтэд маш сайн анхаардаг. Энэ үүднээсээ ч хэрэглэгчид маань бүтээгдэхүүнийг маань баталгаатай, эрүүл, аюулгүй гэдгийг мэддэг учир санаа зовох зүйлгүй хэрэглэдэг.
- Тун удахгүй ОУ-ын эмэгтэйчүүдийн баяр тохиох гэж байна. Эмэгтэйчүүддээ зориулан танай брэндээс ямар нэгэн бэлэг барьж байгаа юу?
- Манай бүтээгдэхүүн байнга хямдраад байдаггүй. Цагаан сарын баяраар бусад брэндүүд бүтээгдэхүүнээ хямдруулсан юм билээ. Харин манай бүтээгдэхүүн хямдраагүйд хэрэглэгчдээс маань гомдол ирсэн. Тиймээс энэ удаа Мартын 8 буюу гуравдугаар сарын 8-ны өдөр бүх бүтээгдэхүүнээ 20-50 хувь хямдруулаад байгаа. Энэ бол бидний зүгээс хэрэглэгчдээ чадах чинээгээрээ барьж буй нэгэн том бэлэг юм. Мөн “Ovaco Mongolia” брэндийн фэйж хуудсанд нэгдэн бүтээгдэхүүний тухай болон үнэ ханшны дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.
Хаяг: Maxmall худалдааны төвийн 1-р давхарт
Улсын их дэлгүүрийн 1-р давхарт
Сансарын Имартын 6-р давхарт
Утас: 8000-6632
Facebook page Ovacomongolia


Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
ёстой гоё шүү
гоё шүү овако байнга хэрэглэдэг
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Ёстой гоё бүтээгдэхүүн шүү.. Тэндэх үнээс нь хямд нийлүүлдэгт баярлалаа..