Тоон мэдээ: Монгол эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

Монголын нийгмийн хамгийн хүнд ачааг үүрч яваа хүмүүс бол яах аргагүй эмэгтэйчүүд билээ. Ингээд монгол эмэгтэйчүүдтэй холбоотой зарим тоон мэдээг хүргэе.

  • Монголын хүн амын 51.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
  • Олон улсын жендерийн тэгш эрхийн ялгааг харуулсан жагсаалтад (The Global Gender Gap Index 2016) манай улс 145 орноос 56 дугаар байранд орсон нь ч үүний нэгэн баталгаа.
  • Насанд хүрэгсдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин эрэгтэйчүүдийн хувьд буурч, эмэгтэйчүүдийн хувьд өссөн
  • Цалинтай ажил эрхэлж байгаа хүн амын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2016 оны байдлаар 2000 оны түвшингээс нэмэгдэж 53.9 хувьд хүрсэн.
  • Бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.
  • Эдийн засгийн бус үйл ажиллагаа эрхлэхэд эмэгтэйчүүд 31.8 цаг зарцуулж байна
  • Их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудын 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
  • Дээд боловсролтой болон нийт багш нарын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
  • Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 54 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.
  • Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
  • Улс төрийн салбарт монгол эмэгтэйчүүд дэлхийд 117-д жагсч явна.
  • Хүн амын дундаж наслалтын байдлаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаах 6.9 насаар урт насладаг гэсэн дүн мэдээ байна.
  • Мундагууд Дэлхийн хөгжлийг Монголд-н зураг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaa(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

delhiin medee bish baina ymar sanaatai oruulaad bainaa

1  |  0
зочин(103.229.121.235) 2025 оны 03 сарын 13

Юун үдэшлэгний улаан палааж вэ монгол хүүхнүүд улаан шоучин юмуу хаашаан кккк

1  |  0
Ккк(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

Гадныхан монголын бүсгүйчүүдийг биширч эрчүүдий нь өрөвдөж дооглодог нь нууц биш. Тэд хэлэхдээ харц нь доошоо зшс царай гундуу царай муу халтар хувцсаа ч аятайхан өмсдөггүй. Мөнгө олдог нэгэн нь ну а олонтой нууц хүүхэдтэй мөнгөө мансуурах бодис, мөрийтэй тоглоом хормойн донд зориулдаг. Ихэнх эрчүүд нь эхнэрээрээ тэжээлгэдэг гээл авч өгдөг. Эрчүүдийн 10% нь гэр бүлдээ үнэнч сэтгэл сайтай 90% нь авах юмгүй арчаагүй гсн бдг

1  |  0
Top