Хаврын тэргүүн хөх барс сар Гурван хөх мэнгэтэй Шар нохой өдөр
- Аргын тооллын: 2018.3.7, Лхагва гараг
- Билгийн тооллын: 21
- Наран ургах шингэх: 07.21-18.42
- Үс засуулбал: Өвчин ирнэ
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Bitgii huts