Музей үнэгүй үзсэн тухай үглэл

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Үнсэлцэж үнгэлцэхээ шахан байж Үндэсний музей үзлээ

Үгүй та минь ээ!

Түлхэлцэж таталцаж хэрэлдэн байж Түүхийн музэй үзлээ

Үгүй та минь ээ!

Үзмэр, дурсгал харах гээд өлмийнөөсөө өргүүллээ

Үгүй та минь ээ!

Үүрүүлж дүүрүүлж шахцалдаад өдрийг авлаа

Үгүй та минь ээ!

Босоогоороо чихэлдэн байж Богдын музей үзлээ

Үгүй та минь ээ!

Орой болтол шахалдан байж  Занабазарыг үзлээ

Үгүй та минь ээ!

Болж өгвөл харчих гээд их зүтгэлээ

Үгүй та минь ээ!

“Оочер” дарааллыг мартан байж Театрын музей үзлээ

Үгүй та минь ээ!

Үнэгүй юм чинь үзчихье гээд музейд очлоо

Үгүй та минь ээ!

Өөр боломж олдоо ч уу, гээд амиа тавих дөхлөө

Үгүй та минь ээ!

Өө тэгээд чихцэлдээн дунд ар нуруунаас өөр юу ч харсангүй

Үгүй та минь ээ!

Үүнээс хойш музейг дандаа үнэтэй үзэхээр шийдлээ

Үнэн шүү та минь ээ!..

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кочин(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Мүзей нүүд хямд үнэтэй бол күгээр юмдаа.ард түмэнээ доош нь хийж үнэгүй юманд нугасгүй гээд тэнэг сэтгүүлч муулсан бн лээ.Энэдээс харахад үзэх боломжийг нь өгөө. Өглөө7цагаасорой 9цаг хүртэл үнэ хямд байх

1  |  0
Ts(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Unen shuu huuhduuddee muzei uzuuleh gej buten odor yvj yvj suuldèe hun bagatai tsergiin muzei. Jukoviin muzei uzlee busad n diildeheergui bsan

1  |  0
Top