Автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх тухай яриа оны өмнөхөн гарч байсан ч олны эсэргүүцэлтэй тулгарч нам гүм болсон.Тухайн үедээ
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлж, “Автомашины дугаарыг солихыг манай яам дэмжихгүй. Номер хийдэг бизнес л яваад байх шиг. Монголчуудаас цөөн тооны хүн л машинтайгаа хоёр хөрш рүү нэвтэрч байгаа. Зөвхөн үүний төлөө албадан солих тухай асуудал гаргаж болохгүй. Цагдаа нарт албадлагаар автомашины номер солих ажиллагаа явагдвал оролцож болохгүй гэсэн үүрэг өгсөн. Хэрэв номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстээ л өг.
Хуучныг нь албадаж давхар бизнес хийж болохгүй” хэмээн үүрэгдэж байв.
Тэгвэл энэ асуудал юу болсон талаар сураг тавилаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар автомашины улсын дугаарыг солих шинэ стандартыг баталж, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Ингэхдээ одоо явж байгаа машинуудаас эхлэхгүй. Импортоор орж ирж байгаа автомашинуудад шинэ стандартаа мөрдүүлэх юм байна. Дараа нь орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хамруулах гэнэ. Учир нь шинээр мөрдөх стандартад засаг захиргааны харьяалалыг улсын хэмжээнд нэгдмэл болгохоор заажээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )
Эхлээд шинээр орж иржбуйг,дараа ньалбаных. Дараа ньиргэд гадаададгардаг ордогудад сайн дураар нь. Хүн бүр машинтайгаа орж гарахгүй.төрийн албаных тархиа ажлуулж сур.чирэгдэл бухтмдал зохиогоод суух юм
Huduu hotiin mashiniig yaj yalgah yum be huduunii humuus hotod orj irheeree duremgui yavaad bnaa aij bn shuuu
ingej biznes xiixee boliochee maluudaa arai ooroor mongo olj chadaxgui bol uxeech
ЭНЭ ХЭНИЙ БИЗНЕС ВЭ, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД АА
Төрийн болон Улсын үйлдвэрийн газруудын машиныг энгийн иргэд, ААН-н машинаас өөр дугаартай ялгагддаг болгох хэрэгтэй. Эхлээд тэрийгээ хийчих. Дараа нь орж ирж байгаа машинуудаа шинэ стандартаараа олго.Дараа нь тэр гадаад машинтайгаа явах хүмүүсийг нь сольдог юм байгаа биз. Шууд л бүх машинтай хүмүүс рүү дайраад л мөнгө хийх гээд дайрчих юм лалрууд.
АВТОМАШИНЫ ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ СОЛИХ НЬ ЗҮЙТЭЙ. ГЭХДЭЭ ШИНЭЭР ОРЖ ИРСЭН БОЛОН ОДОО ЯВЖ БАЙГАА ЖОЛООЧ НАР САЙН ДУРААРАА СОЛИХ НӨХЦӨӨЛӨӨР ИРГЭДЭД ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙГЭЭР ААЖМААР ХЭРЭГЖҮҮЛБЭЛ САЙН. НЭГЭНТ СОЛЬЖ БАЙГАА БОЛ АЛБА, АМИНЫ МАШИНЫ ДУГААРЫН ДЭВСГЭРИЙГ ӨӨР ӨӨР ӨНГӨӨР ЯЛГАЖ ӨГВӨЛ ӨНГӨ ҮЗЭМЖИНД НӨЛӨӨЛНӨ.
Мөнгө авах гээд ядчих юмаа. Тэгээд юунд хэрэгтэй байгаа юм бэ. Түгжрэл арилах уу. Тоолж чадахааргүй олон машигтай болчихоо юу.
ӨӨ НОВШНУУД АА