Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 онд үргэлжилсэн ба энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байжээ. Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.
Тэгвэл Польш улс Германаас дайны төлбөр нэхэмжилсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Тодруулбал, Польш улс Дэлхийн хоёрдугаар дайны үед ихэнх хот тосгон, үйлдвэр устсан тул 850 миллярд доллар нэхэмжилж, хатуу шаардлага тавьж байгаа гэх мэдээлэл байна.
Харин Германы талаас энэхүү асуудлыг өмнө нь шийдчихсэн хэмээн хариулт өгч байгаа аж.
Дэлхийн хоёрдугаар дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ. Нийт хүний хохирлын 85 хувь нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ногдоно. Хорих лагерт 12 сая хүн, 1.5 сая хүн бөмбөгдөлтөд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ

Б.Янжиндулам
www.zindaa.mn
www.timesofisrael.com

Сэтгэгдэл ( 1 )
POLSHUUD TEGTLEEN ULSAD OOR UNDESTEND YMAA ALDAH HUMUUS BISH GERMANI TUS DEMZLEGIIG MON EUROHOLBOONII DEMZLEGIIG MARTSAAN DELHIIN HAANAL BOL TEND POLSHUUD