Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түдгэлзүүлсэн албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ

2018 оны 03 сарын 05

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

“Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.118.220) 2025 оны 03 сарын 13

Хятад гэхээр яагаад ингээд хөл алдацгаадаг юм бэ.Учир нь Хятадууд Улс төрчидийг мөнгө гэхээр нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй болохоор мөнгөөр хахуулдаж эрхшээлдээ оруулж байгааг ойлгох цаг болсон юм бишүү

1  |  0
Зочин(202.179.24.201) 2025 оны 03 сарын 13

Зов шдоо цаана нь хувийн ашиг сонирхол л явж бгаа нь тодорхой

1  |  0
Top