Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хайртай амрагтаа захидал бичих нэгэн сонирхолтой уралдааныг хэсэг залуус нийлэн зарлажээ. Тус уралдаанд захидал бичин оролцож, шагналт, тэргүүн, дэд байрын захидал бичсэн болон хүлээж авсан хүмүүс шагнал хүртэхээрээ давуу талтай аж. Тус уралдааны болзлыг танилцуулья.
" Амрагтаа бичсэн захидал
Сайхан ханьдаа зориулж бичсэн захидал бидний аав, ээж, эмээ, өвөөд хадгалагдан байдаг. Захидал гэдэг үгийн үнэ цэнээр сэтгэлийг илэрхийлэгч шувуу билээ. Өнөөгийн бид ч мөн л хайртай бүсгүйдээ, дурлалт залуудаа цахим сүлжээгээр хайраа илэрхийлсэн олон сайхан зүйл бичсээр л байгаа. Хайр гэдэг гайхамшиг. Тэр л гайхамшигт зүйлийг бид сэтгэлдээ цогцлоон бүрдүүлж түүний илэрхийлэл болгон цаасан шувуу нисгэх минь олон сайн зүйлийн мөн чанарыг илэрхийлдэг билээ. Тиймээс ээж аав элгэн садан, амраг хань анд нөхөд, үр ач өвөг дээдсээ хайрлах хайр, эцэст нь эргэн тойрон байгаа өчүүхэн жижиг хэдий ч бидний мэдэх хирнээ мэддэггүй ч юм шиг, таны дэргэд зэрэгцэн орших тэр л энгийн, бас агуу их хайр, хайруудын утга учир, ач тус, дэм дэмжлэгээр “Амрагтаа бичсэн захидал” үргэлжилж байна. Энэхүү захидлын үргэлжлэл бол бидний гэрэлт амьдралын хэн хэндээ итгэх итгэл, хайрлах хайр юм. Тиймээс ч захидлын уралдааныг Монголын нийт ард түмний дунд зарлалаа.
УРАЛДААНЫ БОЛЗОЛ: Уралдаанд оролцох захидлыг А4 хэмжээний цаасны хэдэн ч хуудас байж болно. Захидлыг хүн хүнээ хайрлах хайрын илэрхийлэл байх болно. Захидлыг 2018 оны 03-р сарын 07 –оос 03 сарын 20 –ны өдрийн 12.00 цаг хүртлэх хугацаанд доорхи хаягаар хүлээн авна. Захидал бичсэн цаасны арын нүүрэнд захидал бичигч та өөрийн овог нэр, нас хүйс, хаяг регистрийн дугаар, холбогдох утасны дугаараа заавал бичсэн байх бөгөөд хураамж 5000 төгрөгтэй захидлаа илгээнэ.
УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН УРАМШУУЛАЛ: Уралдаанд ирүүлсэн захидлуудыг найруулга, утга санаа, өгүүлэмжээр нь шалгаруулж эхний шилдэг 100 захидлыг эмхэтгэн ном болгон гаргана. Хамгийн шилдэг гурван захидлыг шалгаруулан 3-р байрт нэг захидал шалгаруулж захидал илгээсэн хүнийг 300 000 төгрөг өргөмжлөл, Мөн захидлын эзэнд 300 000 мянган төгрөг, өргөмлөл, дэд байрт нэг захидал шалгаруулж захидал бичсэн хүнийг 400 000 төгрөг өргөмжлөл, захидлын эзэнд мөн 400 000 төгрөг, өргөмжлөл, тэргүүн байрт нэг захидал шалгаруулж 500 000 төгрөг дурсгалын хос мөнгөн цом, захидлын эзнийг 500 000 мянган төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна." гэжээ
ЗАХИДАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Утас: 89119809, 88001268.

Сэтгэгдэл ( 0 )