С.Амарсайхан: Төлөөлөгчдөд улирал тутамд 10 сая төгрөг олгодог болсон

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

  Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын даргыг тойрсон элдэв цуурхал сошил орчинд түгэх боллоо. Тодруулбал, НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй, улмаар өөрийг нь огцруулах сургаар төлөөлөгчдөд 2 тэрбум төгрөг тараасан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдав.

Тэгвэл дээрх мэдээлэл ташаа болохыг НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн тодруулагадаа  "НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг урамшуулал хэлбэрээр олгож ирсэн. Үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны зургаадугаар сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон. Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон" гэжээ. 

Ингэхдээ урамшуулалттай холбоотой зардлыг дан ганц Хурлын дарга бие даан шийддэггүй аж. Нийслэлийн төсвийг батлах үеэр төсөвт суулгаж, зориулалтын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэж, Хурлын дарга гарын үсэг зурж тус тогтоолыг албажуулдаг байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.118.220) 2025 оны 03 сарын 13

Урамшуулал авах журамнд яг хэдэн төгрөг өгөхийг заагаагүй байхад яагаад их хэмжээний мөнгө төлөвлөж байгаа нь санаатай үйлдэл юм биш үү

1  |  0
Zochin(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Uramshuulal bish tuslviin mungu ideh zavshih nariin arga yum bish uu

1  |  0
Zochin(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Yasan gej mungu taraadagiim boloo....Uuniig zogsoovol taarna.Tatvariin mungu denduu urelgen taraaj bgaam bish uu.Uumees ll irgeded garah gej ulairan zutgedeg yum ban ldaa...

1  |  0
зочин(103.229.120.163) 2025 оны 03 сарын 13

ажлаа хийсэн гэж цалин авна бас урамшуулал байдаг нь????

1  |  0
зочин(122.201.28.9) 2025 оны 03 сарын 13

Юу хийсэн ёстой яасан гэж өгч байгаа юм бэ татвар төлөгчдийн мөнгөөр сайхан тансаглах юмаа бие биендээ урамшуулал өгөөл нэг бол гадаад руу зугаалцгаагаад л баялаг бүтээж байгаа хэдэн аж ахуйн нэгжээ татвар торгууль элдэв хураамж татвараар дарамталж авсан мөнгөөрөө өөрсдөө баялаг бүтээж бий болгосон юм шиг тансаглах юмаа. Төлөөлөгч болох гэж яаж худлаа амлаж сайхан ярьдаг билээ. Зүгээр сууж мөнгө авах гэж л улайран гүйдэг юм байна.

1  |  0
иргэн(122.201.21.179) 2025 оны 03 сарын 13

Амарсайхан дарга түүний багийнхан маш эрч хүчтэй сайн ажиллаж байгааг нийслэлчүүд бид харж байна.Үүнийг эсэргүүцэж өрвөлзөж байгаа хүмүүс бол, ажил сайжруулхын төлөө бус мөнгөний төлөө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төлөөлөгч нарыг урамшууллаа хуримтлуулж нэг ч болов цэцэрлэг бариулхыг уриалъяа

1  |  0
Сонгогч(66.181.160.112) 2025 оны 03 сарын 13

Татвар төлөгчдийн мөнгийг ингэж л хувааж иддэг юм бна...тэгэхээр 1төлөөлөгч 40өөс 50саяар нь идээд байхаар энэ улс орон өрөндөө баригдах нь аргагүй дээ...Хүрэл сүх сайд..арга хэмжээ ахах хэрэгтэй ...үүнийг дэмжээд сууж байгаа итх...н дарга д хариуцлага тооц.....

1  |  0
иргэн(27.123.214.103) 2025 оны 03 сарын 13

яасан их мөнгө вэ. яасан гэж олгодог мөнгө болж б.а.

1  |  0
irgen.(43.242.243.104) 2025 оны 03 сарын 13

irgediin hurald BAATARHUU, BUMBAYRIIN ABGAI GEJ 2 NUHUR BAINGA ULS TURJSUN UIL AJILGAA YBUULDAG HUMUUS BAIH YUMAA BATUUL ORNOOS N ICHDEGGUI YUM BAIHDAA

1  |  0
зочин(59.153.87.62) 2025 оны 03 сарын 13

10 сая арай их юм биш үү?

1  |  0
Top