Д.Трамп хүргэн, охин хоёроо Цагаан ордноос хөөх үү

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Ерөнхийлөгчийн “эрх охин” гэгддэг гурван хүүхдийн ээж Иванка Трампыг хүмүүс андахгүй биз ээ. Түүний охин Иванка Трампыг ажил хэрэгч бүсгүй гэдэг. Тэгвэл Д.Трамп охин хүргэн хоёроо Цагаан ордоноос явуулах гэж буй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байгаа аж. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Д.Трамп хүргэнийхээ онц чухал нууц мэдээлэлтэй харьцах эрхийг нь цуцалсан байна. Мөн охин болон хүргэнтэй олон талын асуудал дээр яриа нийлэхгүй байгаа аж. Иванкагийн нөхрийг Жейрэд Кашнер гэдэг бөгөөд хадам аавынхаа сонгуулийн кампанит ажлын үеэр тун ч идэвхтэй ажиллаж байсан юм. Иванка Трамп (Ivanka Trump) нь АНУ-ын ерөнхийлөгчийн анхны эхнэрээс гарсан 2 дахь охин нь аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top