Нийтийн бие засах өрөөг тохижуулан, гурван жил амьдарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

Японы Усука хотын цэцэрлэгт хүрээлэнд орших нийтийн ариун цэврийн өрөөнд амьдарч байсан эрийг цагдаа нар баривчилсан байна.

Уг эрэгтэй ариун цэврийн өрөөг гэрээ болгон тохижуулж, амьдарч байсан болох нь илэрсэн байна. Дотор нь ороход 50 халаагч, хийн зуух, сэтгүүл, хувцас, тавилга тавин тохижуулсан талаар “Japan Today” сайт мэдээллээ. Түүний тохижуулсан өрөө цэвэрхэн, зохион байгуулалт сайтай байжээ. Түүнийг Такаши Яаманоучи гэдэг бөгөөд 54 настай. Тэрбээр арван жилийн өмнө Гифу мужаас нүүн ирж, гурван жилийн хугацаанд нийтийн бие засах байранд амьдарсан байна. 

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top