Орхон аймаг, БНСУ-ын Ёсү хоттой 2017 оны сүүлчээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Энэ хүрээнд тус хотод хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон юм. Иргэдийг бүртгэх, ажиллах нөхцөл, цалин, хангамжийн асуудлаар хоёр тал санал солилцож хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөгдөж байна. Гэвч ирэх зургадугаар сарын 23-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болох тул Орхон аймгаас ажилтан авах асуудлыг түр хугацаагаар хойшлуулах саналыг БНСУ-ын Ёсү хотоос ирүүлжээ. Иймд тус хот руу “Ажиллах хүч” гаргах асуудал түр хугацаагаар хойшлогдоод байгаа ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )