Өглөөний цай ээлжилт уулзалт болно

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

Энэ удаагийн уулзалт энэ сарын 15-ны өдрийн 08:00–09:00 цагт "Эрдэм баялгийн салбараас ашиг хүртэгсдийг ил болгох нь” сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Нээлттэй Нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг оролцох ажээ.  Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад иргэдийг  урьж байна. Энэхүү чөлөөт арга хэмжээ нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой агуулдаг.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top