Найз бүсгүйнхээ нүцгэн зургийг тараана гэж сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

Япон улсын Батлан хамгаалах хүчинд ажилладаг 26 настай залууг найз бүсгүйгээ сүрдүүлсэн гэх үндэслэлээр баривчилжээ. Найз бүсгүйтэйгээ муудалцсаныхаа дараа залуу ийм авир гаргасан байна. Тэрбээр найз бүсгүйдээ нүцгэн зургийг чинь олон нийтийн сүлжээгээр тараана гэж сүрдүүлээд зогсохгүй зарим зургийг нь олон нийтийн сүлжээ болон хохирогч бүсгүйн эцэг эх руу илгээсэн байна.

Уг этгээд нь "LINE" гэх үнэгүй зурвас үйлчилгээг ашиглан 28 настай найз бүсгүйнхээ нүцгэн зургийг тараасан аж. Түүгээр ч зогсохгүй, Макино гэх уг залуу найз бүсгүйнхээ нүцгэн зургийг албан хүч хэрэглэн, авч хадгалдаг байсан гэнэ. Хохирогч эмэгтэй хоёр жилийн турш түүний хүсэлтээр нүцгэн зургаа авахуулж байсан аж. Мөн бүсгүйн дуулгавартай, хүлцэнгүй байдал Макинод таалагддаг гэж хэлснийг “Japan Today” нийтэлжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gg(66.181.165.230) 2025 оны 03 сарын 13

Tumsug iig ni taslaad am nd ni chihmeer hog ve

1  |  0
Zulaa(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

Teneg nowsh we

1  |  0
Top