Н.Цэрэнбат сайд тонн нүүрсний үнэ мэдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

  2019 оноос Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн олон нийтэд сануулаад байгаа. Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ч энэ талаар санал бодлоо илэрхийлжээ. Харамсалтай нь эрхэм сайд маань нүүрснээс хол хөндий явдаг нэгэн бололтой. Тэрбээр лав Улаанбаатарынхны түлдэг түүхий нүүрсийг нэг тонн нь 170 мянган төгрөг гэж тооцож явдаг бололтой. Шахмал түлш түүний хэлсэнээр бол тонн нь 220 мянган төгрөг байх аж. Уг нь түүхий нүүрс яг өнөөдрийн байдлаар Налайхад уурхайн аман дээрээ 45 000-50 000 төгрөгөөр борлуулагдаж байгаа юм. Харин нэг портер нь /хоёр тонн/  90 000-100 мянган төгрөг, тээврийн зардал 40 000-50 000 төгрөг нэмэгдэнэ гэж тооцоход , 150 000 төгрөгөөр борлуулагдаж байна. Өөрөөр хэлбэл тэрбээр хоёр дахин өндөр үнээр бодож, гэр хорооллын иргэдийг хязгааргүй баян гэдэгт итгэж явдаг бололтой. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын ярьснаар,

"Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал, Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа." /эх сурвалж: МОНЦАМЭ/ юм байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fdgrd(103.57.92.167) 2025 оны 03 сарын 13

ene batsaaniig yahvee.

1  |  0
uzegch(66.181.182.197) 2025 оны 03 сарын 13

hoorhii yaj medhev tsaas baridag hun

1  |  0
Bicheech(150.129.143.160) 2025 оны 03 сарын 13

Elii balai yum yarix yum.

1  |  0
Зочин (59.153.114.121) 2025 оны 03 сарын 13

Зуух яриад байсанаас нүүрсний үнээ судлахгүй дээ.Ийм хүн сайд мөн үү

1  |  0
Top