Аудитын газрын төлөөлөгчид Буриадад айлчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат ахлуулсан Үндэсний аудитын газрын төлөөлөгчид ОХУ-ын Буриад Улсын Тооцооны танхимын дарга Е.П. Пегасовын урилгаар Буриад Улсын Тооцооны танхимд  өнгөрсөн сарын сүүлчээр ажлын айлчлал хийжээ. Энэ үеэр 2013 онд ОХУ-ын Москва хотод Монгол Улсын үндэсний аудитын газар болон ОХУ-ын Тооцооны танхимын хооронд байгуулсан хамтран ажиллах тухай хэлэлцээрийн гол зорилго, зарчмуудыг удирдлага болгон Буриад Улсын тооцооны танхим ҮАГ хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат, Буриад Улсын Тооцооны танхимын дарга Е.П. Пегасов нар Улаан-Үүд хотноо гарын үсэг зурсан байна.  Хэлэлцээрийн хүрээнд төрийн хяналт шалгалт болон шинжлэн дүгнэх үйл ажиллагааны чиглэлээр харилцан ажлын туршлага солилцох, талуудын үйл ажиллагааны талаар арга зүйн мэдээлэл солилцох, зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top