37 мянган малчин нийгмийн даатгалын шимтгэл төлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Малчдын тэтгэвэрт гарах хугацааг таван жилээр наашлуулан парламент хууль баталсан.Ингэснээр малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна. Мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх боломж бүрдүүлсэн.  Улсын хэмжээнд 300 мянган гаруй малчнаас 37.1 мянган малчин Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн судалгаа гарсан байна. Холбогдох байгууллагуудаас  малчдын нийгмийн даатгалтай холбогдуулан дөрвөн  төрлийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулжээ. Хамгийн олон малчнаа нийгмийн даатгалд хамруулсан багийн Засаг даргаар Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ-3” багийн Засаг дарга Доржпүрэв, олон жил нийгмийн даатгал төлсөн малчнаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын малчин Нарантуяа 22 жил төлж шалгарсан бөгөөд 2018 оны даатгалын шимтгэлээс чөлөөлж урамшуулжээ. Олон малчныг нийгмийн даатгалд хамруулсан байцаагчаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын байцаагч Азмаа, Архангай аймгийн Өгийнуур сумын малчин  Дэмбэрэлдорж зургаан туслах малчныг нийгмийн даатгалд хамруулж шилдгийн тоонд багтжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top