“Би ядраагүй, бүргэд ч ядраагүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Баян-Өлгий аймгаас   “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулах “Бүргэдийн баяр”-т оролцохоор 10 бүргэдчин ирсэн байна. Тус аймаг жилд хоёр удаа “Бүргэдийн баяр” зохион байгуулдаг бөгөөд 120 бүргэдчингээс шалгарсан 10 нь ирж байгаа аж. “Бүргэдийн баяр” гадаадын жуулчид, зочдын сонирхлыг багагүй татдаг. “Бүргэдчид” Баян-Өлгийгөөс онгоцоор  ирсэн бөгөөд “Би ядраагүй, бүргэд ч ядраагүй” хэмээн ярьж байна.  Баян-Өлгийд 9, 10 дугаар сар орчимд, Улаанбаатар хотод  нэг нийт гурван удаа “Бүргэдийн баяр”-ыг  зохион байгуулдаг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.170) 2025 оны 03 сарын 13

Цацай сум гэж Баян-Өлгийд байтуугай Монголд байхгүй

1  |  0
Top