Токио хотын Ассамблейн чуулганаас өнэгэн чухал хоригийг баталжээ.Энэ хориг нь сургуулийн насны охидтой холбоотой бизнес, үйлчилгээ зохион байгуулахыг хориглосон хатуу шийдвэр юм.
Хориглох заалтад, “17 нас хүртэлх охидыг дотно холбоо үүсгэх үйлчилгээнд ашиглахыг хориглоно. Үүнийг цагдаа нар хянана” гэжээ. Сургуулийн насны охидтой холбоотой бизнест анх “JK” гэх нэршлийг хэрэглэх болсон. Энэ нь “Joshi Kosei” буюу ахлах сургуулийн охин гэсэн утгатай байдаг гэж тус хотын цагдаагийн газар хэлсэн юм.
Японы төвд орших Аичи мужид энэ төрлийн хоригийг хэрэглэж байжээ. Харин одоо үүнийгээ шинэчлэх, улам нарийн болгох хэрэгтэй гэж үзжээ.
“JK” бизнес нь сургуулийн охидтой холбоотой бэлгийн үйлчилгээ болон иллэг хийх ажил юм. Шинэ хууль батлагдвал 17 нас хүртэлх насны охидыг ажилд авахыг хориглоно. Тэр тусмаа сургууль, эмнэлэгтэй ойролцоо үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөөх байгууллагад ажиллахыг хориглох аж. Хэрвээ хууль зөрчсөн байдал илэрвэл нэг сая ейн буюу 8700 ам.доллараар торгон, байгууллагын эзнийг нэг жил хорих ялаар шийтгэх юм.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )