Яндангүй зуухандаа, утаагүй түлшээ түлээд...

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

 

Түүхий нүүрсний бараа 2019 онд Улаанбаатар хотод нэгэнт үзгдэхгүй нь тодорхой болж байх шиг. Засаг төр солигдоод энэ шийдвэр цуцлагдчихгүй л бол шүү дээ. “Муу амтай” энэ тэр гэж бүү ойлгоорой. Хоёр жил хүрэхгүй хугацаанд эрх бариад буусан хэд хэдэн тохиолдол бий болохоор л тэгж бодов. “Түүхий нүүрсний хэрэглээг хорихоор Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан түлшний стандартыг албан ёсоор мөрдөгдөж эхлэх юм. Ингэснээр агаарын бохирдол буурна. Нийслэлд хорьчихоор улсын хэмжээнд хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээ 50 хувь буурна гэж тооцоолсон байгаа. Ер нь агаарын бохирдлоо бууруулсан олон орны туршлагыг харахад түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан болон шахмал түлш, хийжүүлэлт, байгалийн хийгээр орлуулах арга хэмжээ авсан байдаг.” гэж, Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярьжээ. Тэгэхээр түүхий нүүрсийг 2019 оноос Улаанбаатар хотруу чиглүүлэхгүй гэсэн үг. Хот утаагүй болох нь. Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа зоригтой, дорвитой алхам ч гэж харагдаж байгаа.

 Агаарын орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн оны сүүлээр хуралдахдаа, сайжруулсан түлш үйлдвэрлэгчидтэй уулзаж, “Монгол шахмал түлшний нэгдэл” гэгчийг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн гэр хорооллын "галыг манах" тусгай хороо байгуулсан маягийн л дүр зураг харагдаад байгаа юм. Нэгэнт түүхий нүүрс орж ирэхгүйгээс хойш шахмал түлш үйлдвэрлэгчдийн гарыг харж, зуухаа сахиж суух болж байгаа юм. Налайхын уурхайд “ам” эзэмшдэг нөхдийн дийлэнх нь уурхайнхаа хаалгыг том модоор даруулан гар гэрийн зүг гараа халаасандаа хийгээд алхахаас өөр аргагүй байдалд хүрэх нь дамжиггүй. Нэгнийх нь эрх дэмжигдэхэд нөгөөгийнх нь зөрчигддөг зайлшгүй хуультай ард түмэн хойно одоо яая гэхэв.

 Харин шахмал түлшнийхний эрин ийн эхлэхтэй зэрэгцээд гэр холоолынхны хувьд бага зэрэг асуудлуудтай тулгарах дүр тодроод байгаа. Нэгдүгээрт хямд үнэтэй гэж нэрлэгдэж, цоллогдоод байгаа шахмал түлш маш түргэн хугацаанд асаад дуусдагаараа алдартай. Аргагүй л дээ модны үртэс, тос, нүүрсний шаг /нунтаг/... зэрэг хаягдлаас бүтдэг эд шүү дээ. Хаягдал бол хаягдал. Нүүрнээс илч муутайн дээр нүүрс 2-3 цаг тутамд /гэрийн нөхцөлд, дүн өвлөөр/ дулаанаа хэвийн горимд хадгалж байдаг. Харин шахмал түлшээр цаг тутамд галлах шаардлага тулгардаг. /Туршиж, хэрэглэж үзсэн хүний хувьд бичиж байна шүү би./ Мэдээж сайд, дарга нар тэр болгон гэрт хоноод байхгүй болохоор гадарлахгүй байгаа. Малгайн утаа сэргээх нэрээр хөдөө жуулчны баазын гэрт ганц нэг хонодог байж мэдэх юм.

 Шахмал түлшнийхээ асуудалд эргээд нэг оръё. Түүхий нүүрснээс хоёр дахин бага үнээр зарагдана гэж яриад байгаа. Хятад оймс хямдхан ч долоо хоногт гурвыг хэрэглэх шаардлага гардагтай яг адилхан. Сардаа нэг портер нүүрс хэрэглэдэг мөнгөөрөө хоёр портер шахмал түлш авах нь сайхан хэрэг л дээ. Гэвч эцсийн дүндээ сард дөрвөн портер шахмал түлш түлэх ч юм билүү хэн мэдлээ. Энэ өвөл хэрэглэж үзсэн туршлага дээрээ л тулгуурлаж ийм тооцоог гаргаж байгаа юм шүү. Үүний дээр нэмэгдэх нэг асуудал бол ахиад зуух тараах явдал. Мэдээж үнэгүй өгнө гэж горьдолтгүй. Гэр хорооллынхны нуруун дээр эдийн засгийн хувьд овоохон ачаа ирэх нь тодорхой харагдаад байгаа нь үнэн шүү дээ. Төрийн бодлого бол төрийн бодлого. Улаанбаатарын утаанаас салж л байвал бусад нь ч уг нь хамаагүй л дээ... Яндангүй зуухандаа утаагүй түлшээ түлээд жаргаж л суувал болох нь тэр...

Л.Ганзул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(66.181.160.41) 2025 оны 03 сарын 13

зутраасан хөөрцөглөж найдвар алдсан гэдгээр кабинетаа чирээд унах вий гитар дутуу тоглоод дуу дуулсан болж жүжиглэдэгтэй чинь монголын өвөл монгол түмний хэрэглээ заншил хэдэн бор төгрөгний боломж адилгүй шүү дээ сайжруулсан түлшний зовлонг мэдэх хүмүүсээ сонс сайд минь цаадуул асвал унтрахгүй гэнэ шүү

1  |  0
монгол хүн(66.181.160.41) 2025 оны 03 сарын 13

энэ сйжруулсан түлшийг ерөнхий сайд байгаль орчны амаа олохгүй сайд сайд хоёр түлж өвөлжиж байсан болохоор санаа зоволтгүй цөөхөн хэдэн төгрөг ганц портерь бэлдээд байж байхтун яндан бол яаршиг хогны нэмэр хадгалчих ахиад хэдхэн хоногын дараа хэрэг болно шүү алтанхуяг ченж хийж унасан бол хүрэлсүх хүн ардаа хөлдөөж

1  |  0
Ugaartsan hun(202.9.41.62) 2025 оны 03 сарын 13

Za ene utaag oiriin jiluuded shiidehgui hun amiin durvelt neleed nemgdene dee. Bi bas durveh baih.

1  |  0
Bat(174.198.3.226) 2025 оны 03 сарын 13

Yaduuchuud hogsid ni holdood esvel ovchin tusaad hurdan yhne hooson tor yldene baihdaa

1  |  0
Батаа(66.181.161.18) 2025 оны 03 сарын 13

Сайжруулсан түлш гэдэг нь самарын яс,модны үртэс хоёрын холимог шахмал юм,үүнийг хийх гэж ямар их утааг үйлдвэрлэж байгааг мэдэх,мэдхийг хүсэх нэг ч дарга алга,даанч дэндүү.Улаанбаатарын баруун хойно өдөр шөнөгүй асар их утааг үйлдэрлэж байна,хамгийн сонирхолтой нь мэргэжлийн байгууллагууд нь зөвшөөрөл олгосон байх юм.

1  |  0
joom(103.57.94.221) 2025 оны 03 сарын 13

TULSHINDEE

1  |  0
самдан(66.181.160.120) 2025 оны 03 сарын 13

Шаталт болж химийн урвал болж байгаа болохоор утаа гарах л болнодоо. 40..50 градус хүрч хүйтэрч байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотодамьдарч байгаагаа мэдэж л байгаа болуу.

1  |  0
тууль сонсогч(91.90.247.221) 2025 оны 03 сарын 13

Оочор бучгуй орд цагаан гэртээ яндангуй зуухандаа утаагуй тулш тулээд л улгэрт гардаг шиг д юм болох нь дээ

1  |  0
Зочин(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

Монгол өвөл хэдэн градус хүрч хүйтэрдэг билээ шахмал түлш шаардлага хангах эсэх нь хэцүү шүүдээ сүүлд нь нөгөө ямар зуух билээ түүн шиг л бүтэлгүй юм болоод дууснадаа

1  |  0
Зочин(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Энэ биелэхгүй зүйл гэр хорооллын айлууд утаа гаргахгүй л бол тэд даарч байнуу яаж байна гэдэг нь төрд хамаагүй зүйл болж байндаа ядарсан ард түмнийхээ амьдралаар тоглож дуусахгүй юмдаа хөөрхий.

1  |  0
23(103.57.93.125) 2025 оны 03 сарын 13

тийм шүү.Шахмал түлш нь дороо л шатаад дуусдаг.Ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг түлшинд их мөнгө зарж улам ядуурах болж байна.

1  |  0
Зочин (66.181.183.93) 2025 оны 03 сарын 13

Хөгшчүүл утаа гаргахгүйн тулд галаа түлэхгүй зутрах болж дээ

1  |  0
Top