2017-2018 оны өвөл 15 аймгийн 80 сум цагаан зудтай 12 аймгийн 43 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Британийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэй өвөлжилт хүндэрсэн аймгуудын зорилтот бүлгийн 4500 малчин өрхүүдэд тусламж үзүүлж байна. Гэсэн хэдий ч аймаг, сум, баг, онцгой байдлын газар болон малчин иргэдээс тусламж хүссэн албан бичиг ирсээр байгаа бөгөөд, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан Малчдад туслах “Хайрцаг дүүрэн хайр” сайн үйлсийн аяныг Монголын улаан загалмай нийгэмлэг зохион байгуулсан юм. Хүүхэд залуучуудад хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлж, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох боломжийг олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аян бөгөөд 2018 онд Нийслэлийн боловсролын газартай хамтран уг аяныг зохион байгуулсан. Уг аянд Нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 75 сургууль 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд,багш ажилчид эцэг эхчүүд сайн дураараа нэгдэн, идэвхтэй оролцлоо.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
цэцэрлэгийн хүүхдээс юуг нь авах гээ вээ