Амийг нь хэрцгийгээр хөнөөгөөд гэртэй нь шатаахыг завджээ

2018 оны 02 сарын 28

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийн холбогдогчийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн баривчиллаа.

Цагдаагийн байгууллагад 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл иржээ. Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийжээ.

Гэмт этгээд нь тус тоотод оршин суудаг, 61 настай, эрэгтэй Б-н амь насыг онц хэрцгий аргаар хохироогоод, үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан байсан аж.

Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллагааны явуулсны сэжиглэж байсан этгээдийг 48 цагийн дотор буюу хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас баривчилжээ.

Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 47 настай, эрэгтэй Г гэгч бөгөөд өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан аж.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.19.42) 2025 оны 03 сарын 13

ene 1 hyn aminii hergiig hichneen bichdeg yum ,tord bgaa avilgachdiin hergyydiig ilyy ih yarij bicheesei

1  |  0
Top