Үс засуулбал жаргал ирнэ

2018 оны 02 сарын 28

Хаврын тэргүүн хөх барс сар Нэг цагаан мэнгэтэй Цагаагчин туулай өдөр

  • Аргын тооллын: 2018.2.28, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 13
  • Наран ургах шингэх: 07.34-18.32
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, үйл буруутгах, ламд золгох, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top