Сибирийн наадамд тэргүүлсэн Монголын барималчид

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Мөсөн баримлын XVIII Сибирийн наадам энэ сарын 4-8-нд болжээ. Тус наадамд Монголын уран бүтээлчид анх удаагаа оролцон тэргүүн байрын эзэн болсон байна.

Наадамд дөрвөн орны 15 баг оролцож, манай баг “Эхлэл” бүтээлээрээ тэргүүлсэн байна. Хоёрдугаар байрт Кыргызстаны уран бүтээлчид орж, хүрэл медалийг "Уулын Алтай" нутгийн баг хүртжээ.


Мөсөн баримлууд энэ сарын 31-нийг хүртэл Новосибирск хотын музейн өмнөх талбай дээр олны хүртээл болох аж. 
 Энэ жил тус наадмыг Новосибирск хот үүсэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулан зохион байгуулсан гэдгээрээ онцлог аж.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top