Алан хядагчид дунд сургуулиас 110 охин хулгайлж оджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Нигерийн зүүн хойд этгээдэг байх Юбе мужийн Дапчи хотын дунд сургууль руу алан хядагчид дайрч, 110 охиныг хүлгайлан авч явсан аймшигт хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Эрх баригчид энэхүү хэргийг нууцлахыг оролдон хэд хоног дарж байсан ч өчигдөр олон нийтэд мэдээлэгдсэн нь нигеричүүдийн дургүйцлийг хөдөлгөөд байгаа аж. Тиймээс Ерөнхийлөгч Мухаммаду Бухари энэ хэргийг Үндэстний хувьд сүйрэлтэй зүйрлээд хулгайлагдсан охидын ар гэрийнхнээс уучлалт гуйсан байна. Улсаас охидыг эрэн хайх ажиллагаанд оролцуулахаар цэрэг зэвсгийн нэамэлт хүч гаргах болсныг тэрээр мэдэгджээ. 

Алан хядагч “Боко харам” бүлэглэл Нигерийн Борно мужийн Чибок тосгоны ахлах сургууль руу дайрч, 200 гаруй охидыг олзолж одсон аймшигт хэрэг гарч байсан. Хожим эдгээр охидын 82-ыг сулласан бөгөөд алан хядагчдад хүчирхийлэгдэн асар зовлон бэрхшээлтэй амьдралыг туулсан нь тодорхой болж байсан юм. мөн зургаан охин амь насаа алдсан нь илэрсэн. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс охидоо олж өгөхийг эрх баригчдахас шаардан, хэрэг гарвал олныг хамарсан хөдөлгөөн өрнүүлэхэд бэлэн байгаа ажээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
к(122.201.21.54) 2025 оны 03 сарын 13

яахчихсан улс вэ

1  |  0
Алтанбат(103.14.38.130) 2025 оны 03 сарын 13

Бас л нөгөө Боко Харам уу.

1  |  0
Top