Үс засуулбал өлзийтэй сайн

2018 оны 02 сарын 12

Өвлийн адаг харагчин үхэр сар Найман цагаан мэнгэтэй Хөхөгчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2018.2.12, Даваа гараг
  • Билгийн тооллын: 27
  • Наран ургах шингэх: 08.04-18.09
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, үсэг зурхайд суралцах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top