Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл 2017 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарлаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллажээ. Шударга, ил тод хариуцлагатай албыг төлөвшүүлж төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас гаргасан “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын хүрээнд аймгийн төрийн бүх шатны байгууллагууд нэлээдгүй олон ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн байна.
Зөвлөгөөний үеэр Төв аймаг 2018 оны зорилтоо дэвшүүлж, “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд удирдах ажилтны ёс зүй, харилцаа хандлагын эерэг нөлөөллийг дээшлүүлж, манлайллын чадавхийг сайжруулах зорилго тавилаа. Зөвлөгөөнд аймгийн төрийн албан хаагчдын 200 гаруй төлөөлөл оролцжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )