Б.Галаарид МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр сүүлийн найман жилийн  хугацаанд ажилласан Б.Галаарид дараагийн Ерөнхийлөгчдөө үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ талаараа " Өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17 –р их хурал хуралдаж, миний бие 2011 оноос хойш хашсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээх хүндэт албаа дараагийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт өглөө. Оны өмнө л ярилцлага өгөхдөө хэлж байсан ёсоороо тамгаа авч зулралгүйгээр газар дээр нь гардууллаа. Хадаг, мөнгөн аяга энэ тэр бэлдсэнгүй ээ. Харин 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 мкв оффисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тавьж өглөө. МСНЭ-ээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ..." хэмээн өөрийн нүүр номондоо бичжээ. МСНЭ хэмээх "Өнөр бүл"-ийн тэргүүнээр ажиллах хугацаандаа тулах багана мэт түшигтэй, нөмөр уул мэт ноён нуруутай байсан эрхэм хүмүүн, нэрт сэтгүүлч Б.Галаарид таны цаашдын ажил үйлсэд өндөр ажмилт хүсье.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top