Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

2018 оны 02 сарын 09

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ. Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй явуулахаар зохицууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Баяр ёслолын үеэр нийслэлийн зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Үүнээс болж бухимдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан сар шинийн баярыг угтаж шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн тээврээр иргэдийн зорчих зардлыг нийслэл хот даах шийдвэрийг гаргаж байна. Цаашдаа ажлын бус өдрүүдэд иргэд маань хувийн авто машин унахаасаа илүүтэйгээр нийтийн тээврээ сонгож үйлчлүүлээрэй гэж уриалмаар байна. Бид нийтийн тээврийн соёл, бүрэн бүтэн байдал, тогтсон цагийн хуваарьт анхаарч ажиллана” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.180.210) 2025 оны 03 сарын 13

Халамж хүсээгүй байхад юугаа яриад байгаа юм.Тэр олон автобус шатахуунаар явдаг юм байгаа биз дээ.Үнэгүй явсан автобусны шатахууны зардалыг дараа нь татвар төлөгчид л нуруун дээрээ үүрэг.

1  |  0
Баадай(66.181.164.229) 2025 оны 03 сарын 13

Сайхан санал байна. Үнэгүй тээвэрлэхээс болоод компаниуд автобусныхаа тоог цөөрүүлэх, хүнээ дүүргэлгүй давхих гм сөрөг юм гарах вий! Тээвэрт гаралтыг сайн бүртгэж тооцоог хийвэл зүгээр тэ

1  |  0
Top