Зорчигчдын аюулгүй байдлыг ханган ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж байна

2018 оны 02 сарын 08

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсээс санаачлан тээвэрлэлт эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн гадна талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус үйлдвэрийн газартай Хот, хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад их цэвэрлэгээний талаар мэдэгдэл хүргүүлж цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулж эхэлжээ. Тухайлбал нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгахаас гадна гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, зөөвөрлөснөөр эрүүл, ая тухтай орчин нөхцлийг бий болгож байна.

Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолын 1,1, 1,2, 2,2, 2,3 дахь заалт 2012 оны 61 дүгээр тогтоолын 1,2 дахь “орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийх” гэсэн заалт, Автотээврийн үйлчилгээ. Зорчигч тээврийн авто буудал MNS 6300:2011 стандартын 6.4.3 дахь заалтуудыг хангуулж буй юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

Авто тээврийг Хувьд шилжүүлэн юм гэсэн ёстой нэг Нефть импортлогчид шиг л аашлах байлгүй Монголын Төрөөс давуу эрхтэй болно гэсэн үг

1  |  0
ббб(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

АТҮТ гэж бохир мөнгө угаагчид Улсын дугаарийг 2 саяаар дамлан иргэддээ шахадаг бас хилийн биржийг бичиг хэт олноор нь дамлан зардаг ш дээ

1  |  0
Top