Өвлийн адаг харагчин үхэр сар Гурван хөх мэнгэтэй Цагаагчин хонь өдөр
- Аргын тооллын: 2018.2.8, Пүрэв гараг
- Билгийн тооллын: 23
- Наран ургах шингэх: 08.10-18.03
- Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 3 )
Aniuk chi tegeed iim hereggui medeelel gej bodoj bga ym bol yu hiij end yvj bga ym ain
Iim teneg hereggvi ym bichsen hvn ni mederlee shar hadand ocjij vzvvlmeere ym bn
tegeed hend hamaatai ym zail