Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын прокурорын газар Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн хойд бүсийн сумдын дунд мөсийн баяр "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭВЖЭЭ” тэмцээнийг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд Асгат, Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хилийн 0277-р анги, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба гэсэн 8 баг оролцож Буухиа, Цасны гүнж, Дэвжээ тэмцээн гэсэн төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Тэргүүн дэд удаах байруудад шалгарлаа. Дэвжээ тэмцээний гэрийн даалгаварт Хууль сурталчлах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдаж буй асуудлаа харуулсан жүжигчилсэн тоглолтыг бэлдэж өрсөлдсөн байна. Тодруулж хэлбэл,
1. Хилийн 0277-р анги- Зөрчлийн тухай хууль
2. Баянтэс сум - Эрүүгийн хууль
3. Тэс сум- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
4. Баянхайрхан сум- Тамхины хяналтын тухай хууль
5. Сонгино сум- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль
6. Асгат сум-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
7. Түдэвтэй сум- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
8. АИТХ-ын Ажлын алба- Архидан согтуурахтэй тэмцэх тухай хуулиар тус тус хууль сурталчилж өрсөлджээ. Тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Прокурорын газар, Цагдаагийн газарын албан хаагчид ажиллаж таван үе шаттайгаар явагдсан ба мөсний баярын хурд хүч сорьсон тэмцээн, багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, багийн ахлагчид болон оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр ялагчийг тодруулсан байна. Завхан аймгийн хойт сумдын дунд шинэчлэн батлагдсан хуулийг зөвхөн сургалтын хэлбэрээр уншиж танилцуулахаас илүү мөсний баярын хөгжөөнт тэмцээн зохион судлах хууль, материалыг өгөн түүнийгээ дэвжээ тэмцээний даалгаврын дагуу хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаагаар дүгнэсэн нь илүү сонирхолтой, үлдэцтэй, үр дүнтэй ажил болсон талаар Сумдын удирдлага, иргэдийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлжээ. Дэвжээ тэнмцээнийг зохион байгуулагчдын зүгээс урлагийн номер үзүүлж, мэндчилгээ дэвшүүлэн тэмцээний дүнг зарлахад нийлбэр оноогоор Завхан аймгийн Асгат сум 1 дүгээр байр, Баянтэс сум 2 дугаар байр, Түдэвтэй сум 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.




Сэтгэгдэл ( 0 )