Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын тавны өдөр тус дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах PC тоглоомын газарт гадны нөлөөтэй хүн амины хэрэг гарсан гэх дуудлага иржээ. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Талийгаач болон хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй бөгөөд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийгээ хутгалж амийг нь хөнөөжээ. Сэжигтэн этгээд 27 настай Т нь Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн юм байна. Талийгаач Ш нь 27 настай байжээ.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )