Иргэдийн мэдээлэл авах боломж нэмэгдэж, цахим ертөнц өргөжихийн хэрээр нийгэмд, сайн, саар зүйлсийн тухай бодит, бодит бус зүйлс хормын төдийд тархсаар байна. Түүний нэг жишээ нь зуны дэлгэр цагаар ямаа боодоглон наргиж байгаа бололтой залуусын энэ зураг юм. Монгол малаа муулаад зогсохгүй олон нийтийн сүлжээгээр бахдалтайгаар гавьяа байгуулж буй мэт дүр төрхтэйгээр тараажээ.

Монгол хүн мал муулахдаа дооглон, тохуурхах бус хошууг нь дээлийнхээ хормойгоор арчиж буян хишгийг нь авч үлддэг заншил саяхныг хүртэл байсан. Эдгээр залуусыг ёс заншлаа дага гэсэнгүй. Ийнхүү ёс бусаар аашилж, буянт малаараа тохуурхаж, басамжилсанд л олон хүн дургүйцэж, шүүмжилж байна. Зарим “Энэ монгол хүмүүс биш” гэсэн байхад нөгөө хэсэг нь “муулсан мал нь монгол биш байх” гэх зэргээр бараг л хэлэлцүүлэг өрнөв.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
Сда нууд юм даа.Хүн хогнууд
Сда нууд юм даа.Яавч монгол цус байхгүй хүн хогнууд байна даа
Монголчууд хятаджиж хүн дүрст сүгнүүд болж байгаагийн шинж.