Хүний эрхийн Үндэсний комисст иргэдээс ирдэг гомдол хүсэлтийн дийлэнх нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой байдаг. Хүйсээр ялгаварласан, ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль бусаар ажлаас халагдсан зэргээр иргэд ханддаг. Оюутолгой компанитай холбоотой гомдол иргэнээс ХЭҮК-т иржээ. Тус компани Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан сургагч багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан юм байна. Иргэний гомдлын дагуу нягтлахад ажлын байрны сонгон шалгаруулалтад 100 кг жинтэй л бол өндөр, нам харгалзахгүйгээр ажилд авахаар тусгасан байсан аж. Тиймээс Оюутолгой компанийн 04 ангиллын ажлын байрны тодорхойлолтод иргэнийг төрсөн байдлаар нь ялгаварлан гадуурхах шинж агуулсан байна гэж үзэж Олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль журамд нийцүүлэх шаардлагыг хүргүүлсэн талаар Хүний эрхийн Үндэсний комиссын Хяналт, гомдол, шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир ярьжээ. Манай улсын нэгдэн орсон Олон улсын Иргэний болон улстөрийн конвенцид ажлын байранд ялгаварлан гадуурхах, шашин шүтлэг, яс, үндэс, төрсөн байдлаар гадуурхах хориглосон байдаг.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ БОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ.100 КГ ГАХАЙ АЖЛЫН АЧААЛАЛ ДААХГҮЙ.УУЛЫН АЖИЛД ТОХИРОХ Ч ҮГҮЙ ӨӨРТ НЬ ЭРСДЭЛТЭЙ.