“Хүний мөс-жудаг- [хүний] үнэр”

2017 оны 12 сарын 02

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламын хүний мөс, жудаг, хүний үнэр гэх хэлцийн талаарх ойлголт, мөн чанарыг хэрхэн тайлбарласныг хүргэе.


С.ДУЛАМ: Монголчууд хүний мөн чанарын үнэлэмжийг тогтоодог өөрсдийн гэсэн нэр томъёотой. Тэдгээрээс хамгийн түгээмэл бөгөөд эрхэмлэн үздэг нь “Хүний мөс” гэдэг ойлголт. Хүмүүс өнгөц бодохдоо яахлаараа хүний сайн чанарыг цэвдэг хөлдүү мөстэй адилтгадаг юм бол гэж гайхшран боддог байж мэднэ.

Тэгвэл “Хүний мөс” гэдэг хэлцийн “мөс” бол мөс цасны мөс биш, харин нум сумны сумын зэвнээс өд хүртэлх гол үүсгэр модыг хэлж байгаа юм. Бидний сайн мэдэхээр Алангоо эх таван сумны мөс багцлаад таван хөвгүүдээрээ хугал гэж өгөхөд хэн нь ч хугалж чадахгүй, ганц ганцаар нь өгөхөд тэр дор нь хугалсан хэмээн домогт гардаг гэдэг тэр зүйл шүү дээ. Тэгэхлээр ялангуяа эр хүнийг тэр сумны мөсөөр зүйрлэж, хялбар хугарч болох эсэхээр нь зүйрлэж байна гэсэн үг. Үүнийгээ “цугтай мүсүт мэт хамт нигэн эетэн болбаас хэн-ээ-бээр хилбар болхун та” (Ligeti 1971, 27) (багцалсан сумны мөс мэт хамтаараа эе эвтэй байвал та нар хэнд ч үл дийлдэх) гэж сургадаг билээ. Үүнээс үүдээд, “хүний мөс сайтай, мөс муутай, хүний мөсгүй” гэхчлэн ярьдаг. Хялбар үлбэр хугарч нугардаг, ааш зангаа, мөн чанараа харуулдаг гэсэн үг л дээ.

Тэгвэл бас ерийн ярианд “жудаггүй хүн, жудаггүй загнах, жудаг муутай, сайтай, эсвэл жудагтай” гэхчлэн ярьдаг нь төрөлх зан чанар төвшин, туйлбартай эсэх, хүний ханилгаа сайн муу эсэхийг хэлж байна. “Жудгийг нь тэмтрэх” гэвэл ямаршуу хүн чанартай болохыг нь сорьж сонжино гэсэн үг. “Жудгийг нь мэдэх” гэвэл ааш араншин, зан төлвийг нь таньж авна гэсэн үг.

Гэтэл хүний мөн чанарын хувьд адаг дорой амьтан байвал “хүний үнэргүй” гэж хэлнэ. Арай зөөлнөөр “шинжгүй, царайгүй амьтан” ч гэдэг. Өнөөдөр бид хот, хөдөөгөөрөө, хоосон баянаараа, нам бүлэглэлээрээ, аймаг нутгаараа, жалга довоороо гээд заадал болгоноороо яйжганаад байх шиг санагдах юм. Энэ нь хэзээ ч сайн сайханд хүргэж байгаагүйг санаж, Алангоо эхийн ариун сургаалаар “хамт нигэн эетэн болбаас” хэнд ч дийлдэхгүй сэн билээ!

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(202.9.41.210) 2023 оны 04 сарын 10

ENE ESTOI NOVSHIN NUHUR SHDE S TULAM TA

0  |  3
иргэн(202.179.24.175) 2022 оны 04 сарын 14

өөрийх нь хүү ёстой хүний мөс муутай хүн дээ агуу Ц.Дамдинсүрэнгийн 1940 өөд онд шинэ үсгэнд найруулсан зөв бичих дүрэм хэл зүйгээр боловсрол олж авчаад дандаа агуу эрдэмтэнг муулна хөгийн залуу. тэр тэнэг хүүгээ хүн хүндэлдэг хүн болгож хүмүүжүүл чадаагүй байж олон юм х у ц

3  |  2
Цэнхэр нүдэн (59.153.115.116) 2023 оны 03 сарын 20

Эрдэмтэн хүн дотор ч жудаггүй нь олон. Мөнгөтэй албан тушаалтны өмнө сөхөрч явах өчүүхэн мэргэд нэрт залуу эрдэмтэд олширсон байна шүү. Тэгээд мэргэжлийн бусдыгаа толгойгүй ноёдод муулж, өөртөө ашиг ба нэр хүнд олдог хөгийн залуу эрдэмтэд байна шүү. Аль дарга болох маягтай хүн байна тийшээ л гүйдэг. Ийм байж болохгүй гэдгийн эртний мэргэд хэлсэн биш үү

2  |  1
Zochin(103.57.94.61) 2022 оны 04 сарын 14

Bi boditoor vzlee umnu munggui bsan nz bsan hvmvvs jaahan yumtai blohoor yamar aihtar zan ni hubirj bn gee ch mus chanar ni ch tanigdaj bn ter hvmvvsiig urubdmuur ch umnuus ni ichmeer

2  |  0
Top