Энэ сарын 17-22-нд Ташкент хотноо Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас А.Цэдэнсодном, Б.Батбаяр, Ц.Баярсайхан дасгалжуулагчидтай тамирчид оролцохоор болжээ. Эрэгтэй тамирчдаас ОУХМ Д.Цогтбаатар (55 кг), П.Өнөрбат (74 кг), Ж.Чулуунбат (120 кг), Спортын мастер Б.Нэмэхбаяр (60 кг), Б.Анхбаяр (66 кг), Д.Хүдэрбулга (84 кг), Н.Золбоо (96 кг), эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Ц.Энхжаргал (48 кг), ОУХМ Д.Отгонцэцэг (51 кг), Б.Одончимэг (72 кг), спортын мастер Ш.Түмэнцэцэг (63 кг), Ц.Баярзаяа (67 кг), дэд мастер Л.Хонгорзул (55 кг), С.Цэрэнчимэд (59 кг) нар барилдах юм.
Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )