”Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт боллоо

2017 оны 10 сарын 03

Хууль зүй, дотоод хэргийн сайд,Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын2016оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/113дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын гурав дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газар, Хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтран"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургуулилтыг 2017 оны 09 дүгээр сарын 29-нийөдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.

Сургалтад: Шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Тамгын газрын мэргэжилтнүүд болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах офицер, цагдаагийн дэслэгч С.Марат, Шүүгч, шүүх хурлын аюулгүй байдал хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Батгэрэл, Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, Шүүгч, шүүх хурлын аюулгүй байдал хангах тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Ч.Ихбаяр нар зохион байгуулав.

Мөн шүүхийн захиргааны ажилтнууд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчдийн дүрд тоглосон болно.

Дадлага сургалтыг дараах 3 сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Үүнд:

1. Шүүх таслах ажиллагааны хэвийн нөхцөл бүрдүүлэх зорилгоор Шүүх хуралдааны явцад шүүгдэгч, шүүгдэгчийн ар гэрийнхэн шүүх хурлын дэг зөрчин шүүх бүрэлдэхүүн рүү халдаж буй үед шүүх хуралд дэг сахиулагч хамгаалалтын цагдаа, хамгаалалтын офирцер, шүүгч, шүүх бүрэлдэхүүний авах арга хэмжээ.

Шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б болон шүүгдэгчийн ар гэрийнхэн нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүхийн шийдвэр, тогтоолыг уншиж сонсгох үед шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг үг хэлээр заналхийлэн дайрах үед шүүх хурлын журам сахиулах хамгаалалтын цагдаа шүүгдэгчид биеийн хүч, хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэн аюулгүй болгон шүүх танхимаас албадан авч гарах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын танхимын аюулгүйн хонхыг дарж харуулын цагдаа, хамгаалалтын офицерыг дуудах, аюулаас биеэ хамгаалах зорилгоор цахилгаан бороохойг ашиглаж зөвлөлдөх тасалгаанд орж хаалга түгжиж аюулгүй байдлаа хангах, бодит аюул арилсан тухай хамгаалалтын цагдаа, офицер мэдэгдэх хүртэл зөвлөлдөх тасалгаанаас гарахгүй байх, Шүүхэд үүрэг гүйцэтгэж буй хамгаалалтын цагдаа нар шүүх хурлын танхимд орж хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн шүүгдэгчийн ар гэр болох Г, Ч нарыг биеийн хүч, хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэн шүүх хурлын танхимаас албадан гаргаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангав.

2. Тус хэлтсийн Шүүгч, шүүх хурлын аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Батгэрэл шүүгч нарт учирч болзошгүй гэнэтийн аюул занал, халдагч этгээд довтолсон тохиолдолд бие хамгаалах арга, мэх зааж, дадлагажуулав.

3. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах офицер, дэслэгч С.Марат шүүгчийн хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох цахилгаан гүйдлээр цохигч, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагчийг хэрхэн хэрэглэх, тэдгээрийн төрөл, бүтцийн талаар сургалтыг явуулж дадлага сургуулилт хийв. Сургалтын үеэр шүүгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгууллаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол улсын цагдаа(182.160.34.90) 2025 оны 03 сарын 13

Шүүгч нар цагдаагаар амиа хамгаалуулах аргаа заалгаж,Албаны машин/УБҮ/ зайдалсан Улс төрчд/МАН/-ын оймс,тэлээнд хавчуулагдсан ”бандааш”-ууд цагдаагийн аминд биелэгэдхээр халдаж байхад өршөөсөөр байгааг юу гэж ойлгох вэ? Шийдвэр гаргагч шүүгч мөн энэ ”бандааш”-ны ижил хувь тавилантай нэгэн байж таараа.Даргад долдойдож амьдардаг хурандаа нар амь бөхтэй оршсоор л...яаж эдгээр новшоос салах вэ?Зоригтой цэвэрлэх ”хурандаа”гарч ирээсэй.Цагдаагаа хамгаалаж,хайрлаж чадахгүй бол тэр этгээд амьд явахыг мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ бол ҮНЭН үг

1  |  0
aka(202.9.42.123) 2025 оны 03 сарын 13

tsagdaa guai tanid salaawch ogon olon tvmnii nvden deer doromjlood bga etgeediig tanii hamgaald baigaa shvvgch nar chin gem buruugvi geed hamgaalad ta bvhniig doromjlood ongordiin bna. iim shvvgch nariig buudaj aluul taarna. ta nar harin hamgaalah gj baij sumand ortovdoo.

1  |  0
тр(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

Шүүгчид буруу шийдвэр гаргавал хэнч дургүйцэнэ

1  |  0
tt(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

За яршиг шүүгчийг хэн яадагийн

1  |  0
Top