Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сургуулийн өмнөх насны болон бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран улсын хэмжээний бүх политехник, коллеж, МСҮТ, их дээд сургуулийн багш нарыг хамруулан гамшгаас хамгаалах мэдлэг олгох” сургалтыг НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. МУЗН-ээс Гамшгийн үед ажиллах Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад МСҮТ-ийн оюутнуудаас оролцуулан оюутнуудын дунд сургалт, дадлагын тэмцээн зохион байгуулж, тогтмолжуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )