Монгол улс дахь өмнөд монголчуудын эрхийг зөрчих явдал тасрахгүй байгаа нь хэн бүхний санаа түгшээх асуудал юм.
ХХ зууны эхээр Өмнөд Монголоос ирж хүчээ өргөсөн нэрт зүтгэлтнүүдийн олонхид нэн харамсалтай, эмгэнэлтэй явдлууд тохиолдсон билээ. Урд хойд хөршийн эзэрхийчүүдийн үйл ажиллагаа, харийн аялдан дагалдагч ар монгол зарим лам ноёдын хорлол зэрэг нь энэ бүхэнд их үүрэг гүйцэтгэжээ.
Өнгөрсөн зууны 10-аад оноос 40-өөд онуудад өмнөд монголчуудын БНМАУ-тай нэгдэх, БНМАУ-д олноороо ирж амьдрах, БНМАУ-ыг дэмжих хөдөлгөөнүүд их байлаа. Гэвч тэднийг Зөвлөлтийн түрэмгийчүүдийн янз бүрийн хэлмэгдүүлэлт хүлээж байдаг байв.
1990 оноос хойш 1000 орчим өмнөд монгол хүн Монгол улсад ирснээс, хавчиж шахах, барьж тушаах, эрүүдэн шүүх, луйвардан цөлмөх зэрэг зүй бус үйлдлүүдээс болж, 900 орчим нь гадагшаа гарч, 100 орчим нь л үлдсэн гэж Монголын "Хөх толбо" сонины "Өмнөд монголчуудын өр лүү өшиглөсөн он жилүүд" өгүүлэлд бичжээ (2011 оны №33).
Дээрхи өгүүлэл бичигдсэнээс хойш юу болов?
Ши Жин Пин ирэхийн сургаар баахан бужигнуулсан бөгөөд, Монголын Тагнуулын ерөнхий газар, ИХШХЕГ хамтран, Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг Монгол улсаас албадан гаргах ажлыг 2014.5.13-14-ний өдрүүдэд зохион байгуулж гүйцэлдүүлсэн.
Түүнээс хойш удалгүй, 2014.06.12-нд ИХШХЕГ-ын ажилтнууд Л.Үнэнбаатарыг үндэслэлгүйгээр “тагнуулын байгууллагынхны шийдвэрээр албадан гаргана” гэж авч яван, байгууллагадаа хүргэсэн. Л.Үнэнбаатарын даралт нь ихэсч, ухаан алдан унасан тул, гэрт нь хүргэж, “бие нь гайгүй болохоор албадан гаргана” гэжээ.
2014 онд, Хянган аймгаас гаралтайХ.Нарсуу Монгол улсаас Швед улс руу дүрвэхэд хүрлээ. Тэрбээр Тяньаньмэний оюутны хөдөлгөөнийг дэмжих байр суурьтай байснаас болж, тус хөдөлгөөнөс хойш удалгүй Монгол улсад дүрвэн орж ирсэн. Монголд олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, ардын уламжлалт эмчилгээний чиглэлээр дорвитой судалгаа хийж, хэд хэдэн ном хэвлүүлсэн.
Тэрбээр Монголд байхдаа, өмнөд монгол ахан дүүсийнхээ хүний эрхийг дэмждэг байв. Жагсаал цуглаанд оролцох, ном хэвлүүлэхэд туслах, Өмнөд Монголоос ирсэн тэмцэгчдийг дэмжих, Олуулаа болох уриалгыг сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж байлаа. Хятад улсын амарыг хамгаалах байгууллагаас янз бүрийн дарамт үзүүлдэг байв. Ингээд арга буюу хилийн чанад руу оджээ.
“ИХШХЕГ-ын даргын эгч” гэж өөрийгөө нэрлэсэн хүнд 3000$, 800 000 төгрөгөө луйвардуулсан С.Манлай, Д.Жамбалсүрэн нар хохирлоо барагдуулж чадаагүй, харин ч албадан гаргагдах дөхсөн. 2015 оны хавар өөрсдөө эсэн мэнд дээрээ бараг зугтан гарч явсан.
Бизнесээ булаалгасан Гуа “булаасан” гэж гүтгүүлэн, шоронд хоригдон шалгагдсан бөгөөд, мөн л хохирлоо умартан, 2015 онд зугтан гарч явсан.
Хөлөнбуйр аймгаас ирсэн С.Билигбаатарыг 2015 оны 4-р сард Монголын гурван иргэн "хужаа" гэснээс болж маргаан үүсч, улмаар С.Билигбаатар тэдэнд зодуулж, амиа аврахын тулд 2-р давхраас үсэрч, хугархай хөлтэйгээр цэргийн ангийн хашааг давж орсон. Гэтэл “тэдгээр гурван залууг зодож, хэргээс мултрахын тулд хөлөө хугалах, биеэ олон удаа хөх няц болгох зэргээр өөрийгөө бэртээж гэмтээсэн, цэргийн анги руу нэвтэрсэн” гэх зэргээр хэрэгт холбогдуулах гэж байв.
2015 оны 10-р сард Жаргал гэдэг өвөр монгол хүнийг Л.Үнэнбаатарыг хохироосон явдалтай адилаар хэсэг хүн хулгайлж, 50 сая төгрөг нэхэж, энд тэнд хорьж, хүчээр “Мөнгө өгөх ёстой нь үнэн” гэх зэрэг үг бичүүлж, тэр бичгүүдээр далайлган сүрдүүлж, “мөнгө өгөхгүй бол шоронд хийнэ” гэж айлгасан байдаг. “Мөнгийг өгөх боломжгүй байна” гэхэд ИХШХЕГ-т хориулж, Жаргалын бие муудахад сулласан. Жаргал санд мэнд зугтан одоход хүрсэн.
2016 онд 60 өмнөд монгол хүнийг албадан гаргасан гэж хүний эрхийг хамгаалагч халаглан ярьдаг.
“Монголд орж ирээд, 17 жил амьдарч байгаа Зүүн Сөнөдийн Сэргэлэн гэж залууг саяхан албадан гаргасан. Д.Мөрөн дарга. Монголд ирээд, эхнэртэй охинтой болж, хаягдсан ч охиноо өсгөсөн номхон шудрага энэ залууд Иргэн харьяатын дарга байсан одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ”Таны асуудлыг нааштай шийднэ” гэж ТВ, сониныхны өмнө ам алдаж байлаа.
Одоо бол сонин хэвлэлээр ”Монголд 16 жил харлаж, хуурамч бичиг баримт бичиг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргалаа” гээд л сэтгүүлчид баатарлаг гавъяаг магтан дуулж байна. Нас биенд хүрсэн охин нь одоо аавынхаа араас явах гэж байна” гэж хүний эрхийг хамгаалагч Г.Ням-Очир 2017 оны эхээр халаглан бичжээ.
Монголд олон жил амьдарч байгаа хүмүүсийн оршин суух эрхийг хурааж, виз олгох болсон. Олон жил амьдарч байгаа өмнөд монголчуудыг албадан гаргах арга бач юм гэдэг нь ойлгогдож байгаа. НҮБ-ын хамгаалалт дор байгаа хүмүүсийг ч гаргана гэж улайраад байдаг.
Монголын иргэдийн төлөө олон буяны ажил зохион байгуулсан нэгэн бүсгүй бий. Түүнийг таньдаг хүндээ тусалсан төдийд хууль бус хөдөлмөр эрхэлсэн гэж, “хар тамга” даран, албадан гаргаж байв. Монголын олон нийтийн дургүйцэл шаардлагаар түүний эрхийг сэргээж байсан. Гэтэл үүнд өширхөж хорсов уу гэлтэй, түүний оршин суух асуудал дээр түвэг чирэгдэл үүсгэж, мөн л гаргах гэж зовоосоор байдаг.
Мөн өмнөд монголын ядуу малчдаас замбараагүй хандив цуглуулан, хяналтгүй ажиллах, элдвээр гүтгэх, гутаах, шоолох шоглох, эсрэг суртал ухуулга хийх, өдөөн хатгах гэхчилэн зөрчлүүд хөвөрсөөр. Ямар ч юм өмнөд монголчуудын эсрэг үзүүртэй болчих гээд байдаг. Энэ оны эхээр, БНМАУ-аас 30-аад онд дүрвэсэн иргэдийг өмнөд монголчууд нутаг бэлчээрээ өгөн, ахан дүүсээ мэт хүлээж авсан атал, талархаж уярахын оронд, баахан хавчиж хяхаж зовоосон мэт нийтлэл нэвтрүүлгүүд гарах жишээний.
Ахуйн хүрээнд гарч буй зөрчлүүд бол нэг хэрэг. Гэхдээ төрөөс тийм зөрчлүүдийг арилгахын төлөө ажиллахын оронд өөгшүүлдэг. Монгол ахан дүүсээ ялгаварлан гадуурхах нь төрийн олон байгууллагын үйл ажиллагааг хамарч ирсэн нь бүр ноцтой хэрэг. Монголчуудын эсрэг төрийн бодлого гэж ойлгогдож байгаа. Манай төрийн бодлогуудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа нь энэ байж мэднэ. Дэлхийн монголчуудаа дэмжих бодлоготой баймаар...
Ч.Мөнхбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Хатадын талаас монголчуудыг эвдрэлцуүүлэх.хагалах бодлогыг энэ Мөрөн мэтийн хүмүүс хэрэгжүүлдэг байхаа
Өвөр монголчуудад өөрсдийн гэсэн улсаа байгуулахаас өөр арга алга даа
Хятадуудад сүйд болоод долигоноод байдаг мөртлөө өвөр монголчуудад юун ч дээрэлхүү юм бэдээ, ер нь энэ Монголд шударга бус хүмүүс, хүний үнэргүй новшнуудаар дүүрчихсэн юм биш үү, ямар ч юман дээр харахад шударга бус, мөнгөтэй хүмүүсийн талд бүх юм эерэгээр үйлчлээд байдаг, жирийн иргэд, өвөр монголчууд адилхан тэдний асуудал хэзээ ч зөв талдаа бараг л шийдэгдэхгүй, бурууд зөөлөн, зөвд хатуу тийм л нийгэмд бид амьдраад байгаагаа улам бүр мэдрэх боллоо. Хүмүүс нь ийм хөгийн байхад Монгол орон ингээд бусад гадны орнуудад дээрэлхүүлээд, шулуулаад явахгүй гээд яахавдээ, бачуурмаар юм
Төр нь хятадаар дүүрсэн болоод ар өвөр монголыг хагаралдуулж бгаа . Эхлээд төрөө хужаагаас цэвэрлээд өвөр монголчуудаа аль болох оруулж ирэх хэрэгтэй. Өвөримонголчууд бол монгол өв соёлоо зарим талаар биднээс илүү тээж яваа хүмүүс.
Uvurmongol bol barag hyatadjihsan shuu dee! Ene hun Hyatad taliin hun bn daa. Hyatad gedeg aguu undestnii yavuulga. Neg l udur Mongol gej uls delhiin tavtsangaas archigdah bh daa
Muusain tenegvvd hoorhi mongol nutga ahan dvvsee gej irj bga amitadig zobooj bgad adgiin nobshnuud be...Muusain hujaagiin gar holvvd
Овор монголчуудыг ирэхэд нь хятадын эсрэг уйл ажиллагаа явуулахгуй гэсэн хатуу нохцол тавь. Харин монголын хууль сахиулах, хучний байгууллагын хариуцлагтай албан тушаалд гурван уеийн намтарыг нь ундэслэн цэвэр монгол хун тавьдаг тогтолцоо бий болго. Оороор хэлбэл одоо нэг сайн цэвэрлэх хэрэгтэй.
Эцэг юу ярьж байгаагаа мэдэж байна уу. Айж байна. Байсан байсандаа л байя . Ар монгол өвөр монгол 2г нэгтгэвэл хятад улс санал асуулга явуулах болно. Тэр цаг тэр өвөр монгол нэртэй хужаанууд ар монголын хүн амаас олон хүмүүс ямар санал өгнө гээч хятад улстай нэгтгэх санал өгөх болно тэгээд бүрмөсөн алга болгох хорон санаатай.
Mongol huniig olon asuudalgui huleej avah eostoi Elbeg erliiz nohoin ued hujaag huleej avaad Mongolchuudiig barij uguh huuj gargah ni herees hetersen bailaa
Шалгаж хянах нь зөв л байх, гэхдээ Монголоо гэсэн монголчуудаа хөөж туугаад байх юм бол Монголчууд бид өөрсдөө бусад үндэстнүүдэд уусахгүй хэмжээний хүн амтай болж чадахгүй шүү дээ. Одоо ч манай охид, хүүхнүүд хятад, солонгос, Европын өвгөчүүлд биеэ үнэлэн, тэдэнтэй амьдарч байгаа шүү дээ. Гэтэл Казахстаны Назарбаев хаана л казак хүн байна, тэднийгээ хүрээд ир гэж дуудаж, сайхан амьдрал амлаж байгаа шүү дээ. Мөн казах охид, хүүхнүүд манай монгол хүүхнүүд шиг хормой султай биш учраас Казах түмэнд уусан алга болох зовлон байхгүй шүү дээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээч байгуулл
mongol hun mongol hunii tsarai harah gej ireegui ted jinhene tusgaar erhk chuluut huuli tsaaztai mongol ulsiig harah gej tedend biee tushaah gej irdeg yum.getel zambaraagui guilgachin mongol uls tednii itgeliig setgeliig hugalj bna.
olon jil ene sedveer hutslaa daa.mongoliig chi barah uu!!!!!!!!!!mongol undesten baivch mongol uls gej tednii muruudul baih yostoi!uvurmongol undesten maan hyatad pasport uvurtulj ehk gazriin mongoldoo irj baigaa shuu dee.daanch mongoliin huuli jinhene mongoloo alaad bna.orsiin mongol,haytadiin mongol genee.jinhene tusgaar mongol uls bii yum.
МОНГОЛ УЛС БАЯЛАГААРАА ДЭЛХИЙН 10 ТЭРГҮҮЛЭХ ОРОНД ОРЖ 1 ХҮН АМД НООГДОХ ГАЗАР НУТГААРАА БАРАГ 1 Т ОРЖ, ОРШИН СУУГАА ХҮН АМ НЬ ТОСГОНЫ ХЭМЖЭЭНИЙХ ГЭЭД ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРАЛХЛЭЭР НААШАА ИРЭХ ЦАГААЧИДЫН ТОО ЭРС НЭМЭГДЭЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ НААШАА ГЭСЭН БҮХНИЙГ МАНАЙХААН ГЭЭД БАЙВАЛ МОНГОЛ УЛС ХОРОМХОН ХУГАЦААНД УСТАХ АЮУЛТАЙ ЯМАР УЛСЫН ИРГЭН БНА ТЭР УЛСЫН ХУУЛЬ, МОНГОЛ УЛСЫН ХУУЛИА Л БАРЬЖ АЖИЛЛАСАН НЬ ДЭЭР ИРГЭНШЛИЙГ ТЭР БОЛГОНД ӨГЧ БОЛОХГҮЙ ТЭР ЗАРЛААД БАЙГАА ТОСГОНЫ ХҮН АМААС ЧИНЬ ДАВНА ШҮҮ.