Төрийн болон хувийн байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилтан албан хаагчддаа тусламж, дэмжлэг үзүүлдэг. Энэ жишгээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр Уурхайн ачилт, экспортын албаны Автожингийн ажилтан Д.Рэнцэнхандмаагийн охины эмчилгээний зардалд таван сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болжээ.
Мөн компанийн ажилтнуудын дунд хандивын аян зохион байгуулж, эхний ээлжинд хоёр сая төгрөг цуглуулсан бөгөөд 10дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм байна. Ажилтнуудын төлөөллөөс хандивласан хоёр сая төгрөгийг Д.Рэнцэнхандад гардуулан өгчээ.
Д.Дорж
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )