Монголын зохиолчдын эвлэлийн их хурлын тов гарч, ирэх аравдугаар сарын 6-нд зохиолчид хуралдахаар болжээ. Их хурлаараа Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, бага хурлын гишүүдээ сонгодог тэдний хувьд шинэ Засгийн газар байгуулахтай жишихүйц хөл хөдөлгөөнд ордог нь нууц биш. Хурлын өмнө мэдээж, Удирдах зөвлөлийн даргад хэн, хэн нэр дэвшиж байгаа тухай яриа гарч эхэлдэг нь заншил болсон. Энэ удаад ч мөн даргын эрх мэдлийн төлөө нэрээ дэвшүүлэх бодолтойгоо хэлж ярьсан хүмүүсийн сураг гарч, мөн хөндлөнгийн таамаг ч олны дунд яригдаж эхэлжээ. Энэ удаад Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах Зөвлөлийн даргад нэр дэвших тухай хамгийн эхэнд СГЗ Цоодолын Хулан найрагчийн нэр яригдаж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашин хариуцсан зөвлөхийн албатай тэрээр өмнө нь мөн нэр дэвшээд ялагдаж байсан “туршлагатай” нэгэн.
Ямартаа ч түрүүчийн их хурлын дараа МЗЭ-ийн дарга нарыг мөнгө төгрөг идэж уусан хэрэгт сэрдэн шалгуулж байсан удаатай. Ер нь зохиолчдын их хурлыг сонирхолтой болгодог эрхэмүүдийн нэг бол яах аргагүй Ц.Хулан найрагч гэнэ. Мөн модернист командлагч гэгддэг Б.Галсансүх найрагчийн нэр оны эхнээс яригдаж эхэлсэн. Одоогийн удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяаг гадаадад байх хугацаанд үүрэг гүйцэтгэчээр ажилласан түүнийг нэр дэвшинэ гэж МЗЭ-ийн гишүүд харж байгаа. Гэхдээ одоогоор тэрээр дуугараагүй л байгаа бололтой. Харин “Шинэ мянганыхан” буюу дээрх нөхдийн дараагийн үеийнхнээс Удирдах Зөвлөлийн даргад яригдаж байгаа нэг хүн бий аж. Мэргэжлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МЗЭ-ын удирдах зөвлөлийн даргаар сонгогдож, “давхар дээл өмсөх” сонирхолтой байгаа гэнэ. Бас нэгэн нэр дэвшигч яригдаж байгаа нь Төрийн шагналт яруу найрагч Дамбын Төрбат юм. Өмнө нь олон жил МЗЭ-ийг удирдсан тэрээр энэ удаад мөн л нэрээ дэвшүүлэх болсон тухай яриа байна. Ядуу тарчигаараа дуудагддаг МЗЭ-ийн даргын албыг сонихдог хүн олон. Төрөөс хамааралгүй, зохиолчдынхоо алдаг, оног төлдөг гишүүний хураамж, байрны түрээс зэргээрээ өдөр хоногийг аргацаадаг энэ байгууллага, Монголын оюуны тэргүүлэх сэхээтнүүдээр удирдуулж, гишүүдээ бүрдүүлж ирсэнээрээ л сонирхол татам юм. Түүнээс биш төсөв төлөвлөгөөнөөс нь мөнгө унагах,үйл ажиллагааных нь чиглэлийг ашиглаад мөнгө босгочихоор боломж тун тааруу.
Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Мөнхцэцэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж уугуул нутаг Дорноговиосоо сонгогдсон, МЗЭ-ийн өөр нэг гишүүн нь мөн Архангайгаас сонгогдож, ЗГХЭГ-ын даргаар ажиллаад буусан зэрэг л олз болж харагддаггүй юм бол МЗЭ-д амбиц хөдлөгөчихөөрр зүйл хомсхон. Байр байшин зэргийг нь зарж үрдэггүй л юм бол мөнгө босохгүй газар. Гэхдээ л хүмүүсийн хорхойг хөдөлгөөд байдаг л газар даа. Саяхан болсон Дэлхийн яруу найрагчдын их хурлын үеэр хэд хэдэн орны удирдагч нь яруу найрагч, зарим улсын нөлөө бүхий улс төрч нь Зохиолчдын эвлэлийн байгууллагаа удирддаг жишээ харагдана билээ. Тэр ч манай зохиолчдын байгууллагын сонгуультай ямар хамаа байв гэж. Нэрээ дэвшүүлж байгаа тэдгээр нөхдөөс гадна МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгодоод ажиллачихаасай гэж зарим гишүүдийнх нь бодож, ярьж байгаа хүмүүсийн нэр ч бас байна. Тухайлбал саяхан СГЗ цолоор авьяасаа мялаалгасан Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг нэр дэвшвэл гишүүдийн ихэнх дэмжиж мэднэ гэсэн яриа байгаа.
Тэрээр МҮОНР-ийн Алтан сан хөмрөгийн редакцид ажиллаж байгаа юм. “Цог” сэтгүүлийн эрхлэгч, Утга зохио урлаг сонины редактороор ажиллаж байсан тэрээр МЗЭ-ийн гал тогоог сайн мэдэх нэгэн. Тэнг нь тааруулж татаад, ачаагаа аваад явчихна гэж харж байгаа хүн цөөнгүй. Харин түүний араас өөр нэгэн хүний нэр яригдаж буй нь “Болор цом”-ын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар аж.Түүнийг үеийнхэн нь нэр дэвшүүлэх бодолтой байгаа аж. Гэвч тэрээр одоогоор ямар нэг хариу хэлээгүй гэж ойрын эх сурвалж өгүүлж байна. Их хурлын үеэр өөр нэг нэр дэвшигч тодрох өндөр магадлалтай. Тэр хүн бол утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг гэнэ. Шинэ мянганыханы дараа үеийн залуусын бүгдийнх нь багш гэж яригддаг түүнийг шавь нар нь дэмжиж мэдэх аж. Ерөнхий сайдаа торуулахтай ижил хөл хөлгөөн дунд өрнөдөг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга ирэх долоо хоногийн сүүлээр тодрох нь гарцаагүй болж. Харин хэн хэн удирдах зөвлөлд орохыг зохиолчид өөрсдөө ил цагаан гараа өргөөд сонгочихдог болохоор нэг талаар амар аж. МЗЭ-ийн удирдлагын сонгуулийн нэг авууштай нь зөрүүд голдуу гишүүдээс бүрддэг уичр өөр өөрийнхөөрөө шийдчихдэг, томоохон ардчилалтайгаараа онцгойрдог байна.
Г.Сайхан
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
Монголчууд минээ өөрийн чинь хийж чадахгүй юмыг бусад чинь хийг үүнд бүү атаарх.УИХ-н гишүүн хүн МЗЭ-н удирдах зөвлөлд ажиллахад буруу нь юу байна.Цэл залуухан 10 жилийн сурагч байхдаа Хүрэл тулга тэмцээний тэргүүн байрын шагнал авч байсан хүн МЗЭ-н удирдлагад ороход атаархаад байх юмгүй.Харин бусдыг байнаг мөшгөж явдаг Хулан авгайг эндээс хол байлгах хэрэгтэй
Улс төр хийж чадаагүй юм чинь өөр юу ч хийж чадахгүй гэсэн үг?!?!?! Дэлхийд хамгийн амархан ажил бол улс төр хийх буюу худлаа ярих гэсэн үг?!?!?! Энэ гамшгийн нөхрийг МЯзХ-ноос холхон байлгах хэрэгтэй шүү?!?!?!
monkhbat odoo bolio uls toroo hiigeed hudlaa yaraad yavj bna biz