Хуучны автомашинуудыг олон нийтэд сонирхуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

Улаанбаатар хотод байгаа хуучны ховор автомашинуудыг энэ сарын 30-ны өдөр буюу ирэх бямба гарагт олны хүртээл болгох юм байна. “Алтан жолоо” группын 25 жилийн ойг тохиолдуулан тус группын ерөнхийлөгч В.Энхбаатар өөрийн хувийн цуглуулгаа автомашин сонирхогч залууст сонирхуулахаар болжээ. Түүний цуглуулгад буй 20 гаруй хуучны автомашин Орбитоос төв зам дагуу цуваа үүсгэн явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах ажээ. Энэ цуваа 10 цагаас Орбитоос хөдөлж Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12-17 цагийн хооронд олон нийтэд сонирхуулахаар төлөвлөсөн байна.

 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top