Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

2017 оны 09 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 27-нд боллоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох, хууль бус худалдааг хориглох, гаалийн зарим хяналтын бүсээр тамхи импортлох, экспортлохыг хориглох зэрэг асуудлыг тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.185.69) 2025 оны 03 сарын 13

Би тамхи татдаггүй. Багаасаа дургүй. Бүр аавыгаа ч гэртээ машиндаа тамхийг нь татуулдаггүй. Хуурай ч гэсэн бага зэрэг чийгтэй хууль байсан. Одоо бүр хатаж хоцорлоо. Хүмүүсийг соён гэгээрүүлэх юм түлхүү хийгээч. Тэрнээс биш хий дэмий хэрэгжихгүй хуультай ноцолдоод яах юм?!

1  |  0
bek(202.9.47.177) 2025 оны 03 сарын 13

tamxitai temtcene l gene shvv oor temtcex ym oldoxgvi bgaa ym baixdaa OFFSHOR AWILGACH 60 TERBUM GEED BAIMAAR L YM ENE TOR ZASGIIN XARALGAN BAIDAL GEJ NEG IIMERXVV

1  |  0
Top